Зуны улирлын горим тохиргоог хэлэлцэж байна

Нэмэгдсэн: 2016-04-21 11:10:03

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын ерөнхий инженерүүд өнөөдөр ЭХЯ дээр цуглаж салбарын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 2016 оны зуны горим тохиргооны асуудлаар хуралдаж байна.
Эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үеэс буурах үзүүлэлттэй байгаа, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байгаа зэрэг нь салбарын үйлдвэр, компаниудын хувьд горим тохируулгад эргэж харах, зуны улиралд хийгдэх завсвар үйлчилгээний графикт тодорхой өөрчлөлт оруулах нөхцлийг бүрдүүлж байна.  
Төрийн байгууллагуудын мэдээлэл