ЭХЯ-ны спортын тэмцээн боллоо

Нэмэгдсэн: 2016-04-19 08:49:39

ЭХЯ-ны спортын тэмцээн боллоо
Жил бүр уламжлал болгон зохиогддог ЭХЯ-ны аппаратын ажилчдын спортын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд ЭХЯ-ны газар, хэлтсүүдээс гадна Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн баг тамирчид оролцов. Багийн дүнгээр Санхүү, хөрөнгө оруулалтын газар, ЭХЭЗХ, Төрийн захиргааны удирдлагын газрын багууд эхний 3 байр эзэллээ. 
Энэ тэмцээн нь ирэх амралтын өдрүүдэд болох Эрчим хүчний зохицуулах хорооны 15 жилийн ойд зориулсан салбарын спортын уралдаан тэмцээний урьдчилсан сорилт юм. 
Шалгарсан шилдэг тамирчдаас ЭХЯ-ны шигшээ багийг бүрдүүлж энэ тэмцээнд оролцуулах юм. 
Төрийн байгууллагуудын мэдээлэл