ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ 

1. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах;

2. Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

3. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

4. Бүс нутгийн түлш, эрчим хүчний хангамжийг сайжруулах;

5. Эрчим хүчний нүүрсний болон шинэ, хийн түлшний технологийг хөгжүүлэх инновацийг дэмжин хөгжүүлэх;

6. Салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх.

7. салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

8. Эрчим хүч, түлшний салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцлийг хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг хангуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3. Төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

4. Эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийг хангуулах;

5. Салбарын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт, аудит хийх, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг судалгаа, мэдээллээр хангах.


Төрийн байгууллагуудын мэдээлэл