БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Нэмэгдсэн: 2017-01-25 09:57:15

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИ САЛБАРУУДЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах  яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, БХ-ын ерөнхий хянан шалгагч хошууч генерал З.Болдбаатар нарЗэвсэгт хүчний дөрвөн ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчдын санал сэтгэгдлийг сонслоо.

Зэвсэгт хүчний 310 дугаар анги ангид бүтээн байгуулалт чамгүй хийгдсэн байна. Цаашид хийх шаардлагатай ажлууд олон байна тухайлбал шинээр агуулах барих хуучин агуулахын барилгад засвар хийх шаардлагатай байгаа тухай тус ангийн захирагч уламжилж байлаа. Зэвсэгт хүчний 314 , 011–р ангиудын ажилтай мөн танилцлаа. Тус ангид ашиглагдаж буй техник тоног төхөөрөмжүүд нь 1974 оноос өнөөг хүртэл тасралтгүй ашиглагдаж байгаа ч өнөөдөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгааг ангийн удирдлагууд онцоллоо. Мөн тусгай тоноглолтой засварын байр, техникийн ажилчдын байр, хуягт техникийн хөдөлгүүр туршилтын өрөөнүүд дутагдаж байгааг ч энэ үеэр хэлж байлаа. Батлан хамгаалахын сайдын орсон дараагийн анги бол Барилгын цэргийн гэх тодотголтой Зэвсэгт хүчний 017-р анги. Энх цагийн бүтээн байгуулалтанд цагийн цагт барилгачин дайчдын оруулсан хөлс хөдөлмөр шингэсэн байдаг нь энэ ангийн их үйлс бүтээлтэй салшгүй холбоотой. 2016 оны нэг, хоёрдугаар ээлжнээс эхлэн хугацаат цэрэгтэй болсон нь ангийн үйл ажиллагаанд ихээхэн тус нэмэртэй болжээ. Нэг жил цэргийн алба хаасан залуус халагдахдаа барилгын өргөн мэргэжлээр цаашид ажиллах мэдлэг чадвартай болохын зэрэгцээ мэргэжлийн үнэмлэхтэй болон халагдаж байгаа юм. Батлан хамгаалхын сайдын тушаалаар 2016 онд тус анги цэргийн байр, цэргийн гал тогоо, офицер ахлагчдын ажлын байрны өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлсэн нь 70 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ хавар ашиглалтанд оруулах юм байна. Зэвсэгт хүчний найдвартай ар тал нь болж ирсэн дээрхи 4 ангийн үйл ажиллагаатай танилцах үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өндөржүүлсэн бэлэн байдал, байнгын нөхөн хангалт, нөр их хөдөлмөр зүтгэлээр Зэвсэгт хүчний үйл ажиллагаа хэвийн явагдах үндэс болдог. Улс эх орны эдийн засагтай уялдуулан байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, шинээр бүтээн босгох, арчлан хамгаалах тал дээрээ анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцлоод анги тус бүрийн өмнө тулгамдаж буй зарим асуудлуудыг судлан үзэж богино хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.

 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл