"МОНГОЛ ЦЭРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД" ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл, шаардлага

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 251-д "Батлан хамгаалах бодлогын хүрээнд-Цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээ авах" зорилт тусгагдсан.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд ажиллах хүчин ихээр шаардагдаж байгаа боловч өнөөдөр манай улсад ажиллах хүчин дутагдалтай, тэдгээрийн мэргэшсэн байдал хангалтгүй, сахилга, зохион байгуулалт сул, хөдөлмөрийн бүтээмж доогуур гэсэн үндэслэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад гадаадын ажиллах хүчийг татан оролцуулж байгаа нь иргэдийг ажилтай, орлоготой байлгах талаар төрөөс баримталж байгаа бодлого, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашигсонирхолд сөргөөр нөлөөлж байна.

Иймд инженерийн боловсрол бүхий цэргийн дээд мэргэжилтэй алба хаагчид, Зэвсэгт хүчний бүтцэд байгуулагдсан барилга, инженерийн ангиудын нөөц, бололцоонд тулгуурлан Зэвсэгт хүчний үндсэн болон тайван цагийн үүрэг гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг нь алдагдуулахгүйгээр уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт бүтээн байгуулалтын ажил болоод техник, тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засвар үйлчилгээ, тээвэрлэлтийн ажилд цэргийн алба хаагчдыг хязгаарлагдмал байдлаар оролцуулах боломжтой юм.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу цэргийн алба хааж буй дараахь иргэд бүтээн байгуулалтын ажилд оролцож болно:

1)  Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын тодорхой хурь алба хааххугацаандаа;

2)  Байнгын бүрэлдэхүүн (офицер, ахлагч нар) төрөл мэргэжлийн чиглэлээр болон удирдлага, командын чиг үүрэгтэйгээр;

3)  Цэргийн жинхэнэ алба хааж дуусгасан, тэтгэвэр, чөлөөнд гарсан алба хаагчид давхар мэргэжил эзэмшин гэрээгээр.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай зориулалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрлөх насны залуучуудыг ажлын байраар хангах, тэдний орлогыг дээшлүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг батлан хамгаалах салбарын хэмжээнд зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Дээрх зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

  2.2.1.  Барилга, инженерийн ангиудыг бие бүрэлдэхүүн болон
бүтээмж өндөртэй техник, тоног төхөөрөмжөөр хангаж, томоохон бүтээн
байгуулалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах;

2.2.2.  Бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд цэргийн алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх;

2.2.3.  Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих;

2.2.4.  Ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх болон экологийн төрөл бүрийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд цэргийн хүчний оролцоог нэмэгдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим

3.1. Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад дараахь зарчмыг баримтлах:

3.1.1.  Бүтээн байгуулалтын ажилд оролцуулах цэргийн алба хаагчдын тоо, сургалт, бэлтгэлийн цагийг Зэвсэгт хүчин эх орноо хамгаалах үндсэн үүрэг, тайван цагийн бусад чиг үүргээ гүйцэтгэх чадвар, бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр зохицуулж, зохист харьцааг баримтлах;

3.1.2.  Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний заалтуудыг мөрдлөг болгон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, олон улсын болон Монгол Улсын стандартад нийцсэн нөхцөлд ажиллуулна. Бүтээн байгуулалтад оролцох цэргийн алба хаагчдад тухайн ажлын байрны үндсэн цалинг олгохын зэрэгцээ шаардлагатай үед ур чадварын болон илүү цагийн зэрэг нэмэгдлийг Хөдөлмөрийн хуулийн дагуу олгох асуудлыг ажил олгогч болон гүйцэтгэгч байгууллага (цэргийн анги)-д хариуцуулах;

3.1.3.  Бүтээн байгуулалтын ажилд оролцогч, сонирхогч талууд (Зэвсэгт хүчин, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын болон үндэсний хөрөнгө оруулагч, дэмжлэгийн үүрэг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэд), ялангуяа бүтээн байгуулалт өрнөж буй орон нутгийн оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг эн тэнцүү хүндэтгэж, талуудын хооронд гэрээ, хэлцлийг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр байгуулж ажиллах;

3.1.4. Бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хүндэтгэж, цэргийн сургалт, бэлтгэлийг тэдгээрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулах;

3.1.5. Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах үйл ажиллагааг ил тод, олон нийтийн хяналтын дор зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөтөлбөрийн үндсэн зорилтуудын хүрээнд дараахь арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ:

4.1.  Барилга, инженерийн ангиудыг бие бүрэлдэхүүн болон бүтээмж өндөртэй техник, тоног төхөөрөмжөөр хангаж, томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах зорилтын хүрээнд:

4.1.1.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн өмчит үйлдвэрийн газар болон удирдлагын нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах;

4.1.2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдийн засгийн тооцоо, судалгаа хийж, машин механизм, техник, багаж хэрэгсэл, байр сууц, агуулах, тавиулангаар хангах;

4.1.3.  Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилдоролцуулахтай холбоотойгоор зарим стандартыг шинээр боловсруулан батлуулж, мөрдүүлэх;

4.1.4.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуйболгох.

4.2.  Бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд сургалт-үйлдвэрлэлийн төвүүдэд цэргийн алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх зорилтын хүрээнд:

4.2.1.  Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн сургалтын төв байгуулж цэргийн алба хаагчдад эзэмшвэл зохих мэргэжил олгох сургалт, давтан сургалтын тогтолцоо бий болгож үйл ажиллагааг нь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдтэй уялдуулан хамтын ажиллагааг нь өргөжүүлэх;

4.2.2.  Бүтээн байгуулалтын ажилд оролцох хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн хэргийн мэдлэг олгох сургалт, бэлтгэл болон техникийн дадлага эзэмшүүлэх, ажлын байран дээр сурган дадлагажуулах сургалтыг хослуулан явуулах;

4.2.3.  Цэргийн болон мэргэжпийн сургалтын оновчтой харьцааг тодорхойлж, стандарт тогтоох чиглэлээр судалгаа, боловсруулалт хийх, Зэвсэгт хүчний болон цэргийн сургалтын байгууллагын боловсон хүчин, материаллаг баазыг түшиглэн сургалтын хөдөлгөөнт баг байгуулах;

4.2.4. Цэргийн алба хаагчдад тусгайлсан хөтөлбөрийн дагуу зайлшгүй сурч эзэмшсэн байх ёстой мэргэжлийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран гаргаж, мэргэжлийн гэрчилгээ (сертификат) олгох.

4.3.  Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд сургалт-үйлдвэрлэлийн төв, барилга, инженерийн тусгай батальонууд, зам, гүүрийн батальон, дэмжлэгийн ротыг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулна.

4.4.  Ойжуулах, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх болон экологийн төрөл бүрийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд цэргийн хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд шинээр байгуулах сургалтын төвүүдийн хөтөлбөрт энэ чиглэлээр үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх сургалтыг хамруулна.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

5.1. Хөтөлбөрийг 2013-2016 оны хооронд дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

1)  Нэгдүгээр үе шат 2013-2014 он;

2)  Хоёрдугаар үе шат 2015-2016 он.

Зургаа. Удирдлага, зохион байгуулалт

6.1.  Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг орон тооны бус Зөвлөл удирдан зохион байгуулна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилох бөгөөд Батлан хамгаалахын дэд сайд ахална. Зөвлөл нь орон тооны бус сурталчилгаа, сургалт, хууль зүй, санхүү, ажлын байраар хангах үүрэг бүхий албадыг зохион байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.

6.2.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг энэхүү журмын 4.1.1-д заасан төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэнэ.

6.3.  Энэхүү журмын 4.1.1-д заасан төрийн өмчит үйлдвэрийн газар нь цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахад шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийх, цаашид дэд бүтэц, барилгын салбарт томоохон төслүүдийг бие дааж хэрэгжүүлэх чадавхийг бүрдүүлэх үүрэг бүхий төлөвлөлтийн болон зураг төслийн нэгжийг байгуулна.

Долоо. Эрсдэлийн үнэлгээ

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй дараахь хэлбэрийн эрсдэлийг тодорхойлж, тэдгээрийг бууруулах арга замыг урьдчилан төлөвлөж хэрэгжүүлнэ:

7.1.1.  Бүтээн байгуулалтад оролцож байгаа Зэвсэгт хүчний анги салбар, цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэл сургуулилт, бэлэн байдалд сөргөөр нөлөөлөх, үүний улмаас Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн болон олон талт үүрэг гүйцэтгэх чадавхи сулрах нөхцөл үүсэх;

7.1.2.  Бүтээн байгуулалтын ажлын явцад цэргийн алба хаагчдын сахилга, албанд хандах хандлага суларч, үүний улмаас цэргийн алба хаагчдын хооронд харилцааны зөрчил гарах, цэргийн дотоод алба доголдох;

7.1.3. Цэргийн болон иргэний мэргэжил эзэмшүүлэх сургалтыг нэгэн зэрэг явуулснаас мэргэжлийн сургалт чанар, үр дүн муутай явагдах;

7.1.4. Цэргийн алба хаагчдын тодорхой хувь нь алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцож, цалин хөлс авч байгаа нь ашигтай ажлын байрны төлөөх өрсөлдөөнд хүргэх.

7.2.  Дээр дурдсан эрсдэлийг бууруулах, арилгах талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.2.1.  Бүтээн байгуулалтад оролцох цэргийн алба хаагчдын тооны хязгаар, нийт бие бүрэлдэхүүнд эзлэх зохист харьцааг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно;

7.2.2. Бүтээн байгуулалтад оролцох хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн сургалтын стандарт, агуулга, сахилгын дүрмийг тусгасан тусгай журмыг цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллага боловсруулна;

7.2.3.  Мэргэшүүлэх сургалтын стандартыг батлан хамгаалах болон боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгуулагууд хамтран тогтоож мөрдүүлнэ;

7.2.4. Гэрээт цэргийн алба хаагчдыг стратегийн бүтээн байгуулалтад оролцуулах, офицер, ахлагчдыг бүтээн байгуулалтын ажилд сэлгэн томилж оролцуулах горимыг тусгасан журмыг батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж мөрдүүлнэ.

7.3.  Цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, үр дүнд салбарын хэмжээнд болон хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна.

Найм. Үр дүн

Цэргийн алба хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулснааМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд батлан хамгаалах салбар өөрийн бодит хувь нэмрийг оруулж, үндэсний аюулгүй байдлыг ашиг сонирхолд нийцсэн, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн, нийгэмд оюун санаа, ёс суртахууны манлайллыг буй болгосон алхам болно. Үүнд:

8.1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд, тэдгээрийг түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтцийн тулгуур төвүүд дэх бүтээн байгуулалтын ажилд цэргийн алба хаагчдыг татан оролцуулснаар гадаадын ажиллах хүчний тоог зохист харьцаанд барьж, үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлнэ. Цэргийн насны залуучууд, цэргийн алба хаагчдын мэргэжил, ажлын дадлага, ур чадвар дээшилж, цэргийн болон иргэний хос мэргэжил эзэмшсэн, хөрвөх чадвартай, хүмүүжил, сахилга баттай, хөдөлмөрч, эрүүл чийрэг, ажлын туршлагатай үндэсний ажиллах хүчний тоог нэмэгдүүлнэ.

8.2.  Цэргийн насны залуучуудыг мэргэшүупэн, ажлын байраар хангаснаар тэдний хөдөлмөрийн унэлэмжийг дээшлүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төрийн бодлогод дэмжлэг болно. Хугацаат цэргийн алба хаагчдаас гадна гэрээт цэрэг, түүнчлэн цэргийн албанд олон жил ажилласан офицер, ахлагч нар бэлтгэл чөлөөнд гарахаас өмнө давхар мэргэжил эзэмшиж бусад салбарт хөрвөн ажиллах боломж нээгдэнэ.

8.3.  Томоохон үйлдвэр, барилга байгуулашкид гарч болзошгүй гамшиг, осол, террорист үйлдлийн хор уршгийг арилгах, сэргээн босгох, авран хамгаалах, нуүлгэн шилжүүлэх ажиллагаанд дэмжлэг узуүлэх чадавхи, бэлэн байдал дээшилж, энэ чиглэлзэр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаа, олон улсын бусад ажиллагаанд оролцох дадлага, туршлага нэмэгдэнэ.

8.4.  Нууцлал, аюулгүй байдлын ендөр стандарт шаардагдах төрийн болон цэргийн тусгай зориулалтын обьект, байгууламжийг барих, засвар уйлчилгээ хийх ажлыг цэргийн хүчин гардан гүйцэтгэх чадавхи бүрдэнэ.

8.5.  Цэргийн алба хаагчид бутээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай, тасралтгүй, шуурхай оролцсоноор томоохон төслүүдийн гүйцэтгэлийн хурд, тэдгээрийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэн улсын төсвийн орлого, бусад салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ өсч, улс орны хөгжилд Зэвсэгт хүчний гүйцэтгзх үүрэг нэмэгдэнэ.

8.6.  Цэргийн насны залуучуудад эх орны бүтээн байгуулалтад оролцсон үйлсээрээ бахархах, баялгийг зөвхөн хэрэглэгч бус бүтээгч эзэд нь байх хөдөлмөрч хандлага төлөвшиж, нийгэм дэх залуучуудын ёс суртахууны манлайлал, оюун санааны нөлеөллийг бий болгоно. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орноо хамгаалах уүргээхуулийн хугацаанд нь цэргийн жинхэнэ алба хаах замаар биелүүлэх оюун санаа, ажил хөдөлмөр, эдийн засгийн хөшүүрэг, сонирхол бий болгосноор цэргийн албаны нэр хүнд өснө. Монголын залуучуудын дунд цэргийн алба хаах сонирхол, хэрэгцээ шаардлага нэмэгдэж, тэднийг цэргийн албаар дамжуулан төлөвшүүлэн хүмүүжүүлснээр иргэдийн Үндсзн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах үүргээ биелүүлэх ухамсар, идэвх дээшилнэ.


--- оОо ---

Төрийн байгууллагуудын мэдээлэл