ТҮҮХЭН ЗАМНАЛААС

            1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол улсын төрийн үйлийг түшиж, эрхлэн явуулах 5 яам байгуулагдсаны нэг нь Олноо өргөгдсөн Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага байлаа.

                             ОН ДАРААЛЛЫН ХЭЛХЭЭС

1911-1919 Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам
1921-1922 Цэргийн яам
1922-1924 Монгол Улсын Ардын засгийн Цэргийн явдлын яам
1924-1949 БНМАУ-ын Цэргийн явдлын яам
1949-1955 Улсыг батлан хамгаалах яам
1955-1959 Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах хэргийг эрхлэх яам
1959-1968 Ардын цэргийн хэргийг эрхлэх яам
1968-1990 БНМАУ-ын Батлан хамгаалах яам
1990 оноос Монгол Улсын Батлан хамгаалах яам

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

          Батлан хамгаалах яамны эрхэм зорилго нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцүүлэн, үндэсний аюулгүй байдлыг хангахуйц батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүний аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

      Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

- Батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдлын орчинтой уялдуулан оновчтой болгох, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;

- Төрийн захиргааны манлайллыг хангах, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн зохицуулалтаар хангах;

- Батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт, шинэчлэл, гадаадын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах арга хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

- Батлан хамгаалах салбарт холбогдох хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрсдлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

- Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

                             ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараахь үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

1.1. Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогыг боловсруулж, батлан хамгаалах байгуулалтыг төлөвшүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

1.2. Аюулгүй байдлын гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

1.3. Зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дотор зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

1.4. Улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны болон батлан хамгаалах нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

1.5. Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад хийсэн шинжилгээнд тулгуурлан батлан хамгаалах салбарын дунд, урт хугацааны төлөвлөлт, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх бодлого, чиглэл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

1.6. Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, түүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах.

Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:

2.1. Төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, манлайллыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.2. Хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

2.3. Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг хангах, хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах;

2.4. Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл,  үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах;

2.5. Батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалт, нөөцийн зохицуулалтын  үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх;

2.6. Салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, эрхлэх.

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

3.1. Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх;

3.2. Зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах;

3.3. Цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж байгаа тусламжийн бараа, материалыг хүлээн авах, илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;

3.4. Төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах.

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

4.1. Хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны хөтөлбөр, төсөл, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн шинэчлэл, нийгмийн хамгаалал, хүний нөөцийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

4.2. Батлан хамгаалах төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн үйл ажиллагаа болон нягтлан бодох бүртгэлд хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагчид дэмжлэг үзүүлэх;

4.3. Батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах.

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

5.1. Батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;

5.2. Батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх;

5.3. Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;

5.4. Зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлж цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛТ

           Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

        Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

Стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

        Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах стратегийн бодлого, төлөвлөлтийг Монгол Улсын гадаад, дотоод аюулгүй байдлын орчинтой уялдуулан оновчтой болгох, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн орчныг төгөлдөржүүлж, зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох замаар батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах хууль, эрх зүйн шинэчлэл, бодлогыг боловсруулж, батлан хамгаалах байгуулалтыг төлөвшүүлэх, бодлогын удирдамжаар хангах, аюулгүй байдлын гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг болгон хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, түүний дотор зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, улс орны эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдсан улсын болон цэргийн дайчилгааны болон батлан хамгаалах нэгдсэн төлөвлөлтийн тогтолцоог хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын хандлагад хийсэн шинжилгээнд тулгуурлан батлан хамгаалах салбарын дунд, урт хугацааны төлөвлөлт, батлан хамгаалахын нөөцийн менежментийг төлөвшүүлэх бодлого, чиглэл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, түүний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн урт, дунд хугацааны хөтөлбөр боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны нэгж ажиллана.

              Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайдыг батлан хамгаалах асуудлаар мэдээлэл, санал, зөвлөмжөөр хангаж, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг мэргэшлийн зөвлөгөө, цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

           Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, түүний батлан хамгаалах асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам, Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.

Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны манлайллыг хангах, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төрийн захиргааны удирдлагын үйл ажиллагааг сайжруулж, манлайллыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж хангах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг хангах, хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яамны нээлттэй байдлыг хангах, иргэд, цэргийн алба хаагчдад үзүүлэх мэдээлэл,  үйлчилгээний ажлыг бодлогын удирдамжаар хангах, батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалт, нөөцийн зохицуулалтын  үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэн боловсруулж, батлан хамгаалах зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх, салбарын санхүүгийн үйл ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах, эрхлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.  Энэ нь сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллагсдыг авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, зэвсэгт хүчний анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалт, шинэчлэл, гадаадын тусламжийн хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах арга хэмжээний хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх, зэвсэглэл, техник, материал хэрэгслийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох, зэвсэглэл, техникийг шинэчлэхтэй холбоотой техник-эдийн засгийн үндэслэл, нөөцийг бүрдүүлж, хэрэгжилтийг зохицуулах, цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаатай орнуудаас үзүүлж байгаа тусламжийн бараа, материалыг хүлээн авах, илүүдэлтэй болон үндсэн хөрөнгийн данснаас хасагдсан зэвсэглэл, техник, эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хөрөнгө төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн өмчийн асуудлаар эрх зүй, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжилтийг зохицуулж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд зэвсэглэл, техникийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, олон нийт, зэвсэгт хүчний анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байх болно. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, бусад холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн хороо байна.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарт холбогдох хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрсдлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны хөтөлбөр, төсөл, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн шинэчлэл, нийгмийн хамгаалал, хүний нөөцийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, батлан хамгаалах төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн үйл ажиллагаа болон нягтлан бодох бүртгэлд хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр төсвийн ерөнхийлөн захирагчид дэмжлэг үзүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн ашиглах, кибер аюулгүй байдлыг хангах, цахим санг байгуулж, үйл ажиллагаанд ашиглах, мэдээллийн техник хэрэгслийн ашиглалтад хяналт тавьж, сүлжээний найдвартай ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын төлөвлөлт, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын хэмжээнд дотоод аудитийн хяналтыг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад оршино. Энэ нь хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит бүртээ дүгнэлт, зөвлөмж газгах замаар яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн, яамны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдал, ашиглалтыг сайжруулах, мэдээлэл, сүлжээний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Зэвсэгт хүчний анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон аудитын байгууллага, тооцоолох төвүүд байна.

Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлж, дэлхийн болон бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, батлан хамгаалах чадавхийг дээшлүүлж, зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд чиглэсэн гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаа, олон улсын сургалт, дадлагад оролцуулахад дэмжлэг үзүүлж цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улс болон бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, улмаар улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох хэлбэрийг өргөжүүлэх замаар тус тус хангагдана.


 - - - o O o - - - 

Төрийн байгууллагуудын мэдээлэл