Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

ХАА-н мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Нэмэгдсэн: 2017-02-06 15:00:39

ХАА-н мэргэжилтнүүд  сургалтад хамрагдлаа

ХХААХҮЯ, ОБЕГ, Газрын харилцаа геодизи зураг зүйн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл хамтран “Онцгой байдлын үед орон зайн мэдээллийн санг ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа /2017.01.23-27/. Мал аж ахуйн эрсдэлийг бууруулах, мал аж ахуйн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх  зорилготой уг сургалтад 21 аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов. Сургалтаар  хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, мал аж ахуйн салбарын талаар төрөөс баримталж буй бодлого, 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл авч газрын зураг, газарзүйн мэдээлэлд ашигладаг ArcGIS програмын сургалт авсан юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл