Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

БШУЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2014-10-07 15:37:39

БШУЯ-НЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчилах, Боловсрол,шинжлэх ухааны  сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх зорилгоор 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр "Чингисийн талбай"-д иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. 
Өдөрлөгт БШУЯ, ШУА, Шинжлэх ухааны салбар хүрээлэнгүүд, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын холбоо, Нийслэл, дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд, Боловсролын хүрээлэн, БМДИ, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын үнэлгээний төв, Сургалтын төрийн сан, их сургуулиудын хотхон, төсөл хөтөлбөрүүд, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, МОХ зэрэг байгууллагууд тус тус оролцож өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгсөн юм. 
Энэ үеэр БШУ-ны яамны бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлахаас гадна  "Боловсролын удирдлага мэдээллийн үндэсний систем"-ийн талаар танилцуулга хийлээ. Мөн суурь бүрэн дунд боловсрол эзэмших, үнэмлэх гэрчилгээ нөхөн авах, дээд боловсрол эзэмших, оюутны тэтгэлэг, тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл, статистик мэдээ мэдээлэл, шинжлэх ухаан, гадаад хамтын ажиллагааны талаарх мэдээлэл  зөвлөгөө өгч, гарын авлага түгээх үйлчилгээ  үзүүлж ажиллаа. Түүнчлэн  иргэдийн өргөдөл, санал хүсэлт хүлээн авахын зэрэгцээ дүрэмт хувцас, сурах бичгийн худалдаа, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн бүтээлийн үзэсгэлэн яармаг худалдаа явагдсан юм. 
Эдгээрээс гадна оюутан сурагчдын оюун ухаан, авьяас ур чадвар шингэсэн бүтээлүүд болох  робот, нисэх загвар, хувцас загварын үзүүлбэр,  урлагийн тоглолтыг иргэдэд сонирхууллаа. 
Төрийн байгууллагуудын мэдээлэл