Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

ИХ БРИТАНИД МАГИСТРЫН СУРГАЛТАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ ҮДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нэмэгдсэн: 2014-10-07 15:28:53

ИХ БРИТАНИД МАГИСТРЫН СУРГАЛТАД СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫГ ҮДЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын "Чевнингийн сангийн Хамтарсан тэтгэлэг байгуулах тухай Санамж бичиг"-т 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан.
Тус санамж бичгийн хүрээнд Б.Оргил, Б.Индра, Д.Аюуш, Ж.Бодибаатар, М.Гэрэлмаа, О.Эрдэнэ-Өрнөх, Ц.Оюунцэцэг нарын 7 Монгол Оюутан Их Британы их, дээд сургуулиудад суралцах болжээ.    
Тэдгээр оюутнуудыг энэ сарын дундуур  Их Британы  элчин сайдын яамнаас сургуульд нь үдэн гаргаж өгчээ.
Төрийн байгууллагуудын мэдээлэл