“НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2016-05-10 17:50:13

“НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016”  ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

БОНХАЖЯ, МҮХАҮТ, Монгол Улсын шинжлэх ухааны их сургууль, Шинжлэх ухаан, инновацийн зөвлөл хамтран “НОГООН ТЕХНОЛОГИ ИННОВАЦИ-2016” үзэсгэлэн, зөвлөгөөнийг 5-р сарын 10-11-ний өдрүүдэд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн, зөвлөгөөн 5 дах жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд инноваци, шинэ санаачилгыг сурталчилж, тэднийг хөрөнгө оруулагчидтай холбож буйгаараа онцлог юм.

Уг зөвлөгөөнийг БОНХАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нээж үг хэлсэн бөгөөд хурлыг БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон удирдан явуулсан юм. "Ногоон" зохион бүтээлт бол ихэвчлэн байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй байдал ба эрүүл ахуйг хангасан, хаягдалаа дахин ашиглах буюу нөхөн сэргээгдэх түүхий эд хэрэглэдэг зэрэг олон давуу талыг багтаасан байдаг. Тиймээс сүүлийн үед зохион бүтээгчид ногоон ба цэвэр технологи бол маш сайн ирээдүйтэй бизнес гэдгийг ойлгодог болсон. Дэлхийн зах зээлд ч энэ технологи хурдацтай хөгжиж өндөр ашиг авчрах болсон юм.

Үйлдвэрлэл, практик болон бизнесийн хүрээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулах, шинийг санаачлагч, гарааны  бизнес (Start-Up)  эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх эхлэлийг тавихад уг үзэсгэлэн чиглэгдэж байгаа бол “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” зөвлөгөөн дэлхий дахины орчин үеийн хөгжлийн чиг хандлага болж буй ногоон технологи, инновацийн бодлого, стратеги, хөгжлийн тулгамдсан асуудал, олон улсын туршлагын талаар хэлэлцэж, бизнест нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулахад чиглэгдэж байна.

Зөвлөгөөн, үзэсгэлэнд  ногоон  хөгжлийн бодлогыг хөгжүүлэх, байгальд ээлтэй техник технологи, оновчтой шийдлийг сурталчилах үүднээс ногоон бизнес эрхлэгчид, шинийг санаачлагчид, ногоон инноваци, технологи хөгжүүлэгчид, эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчидийн 150 гаруй төлөөлөл хамрагдаж байна.

“НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” зөвлөгөөн үндсэн 2 хэсэгт хуваагдаж байгаа ба эхний хэсэг Ногоон технологи, иновацийн хөгжил: Бодлого, хэрэгжилт, туршлага сэдвийн дор үндсэн 5 илтгэлийг холбогдох албаны хүмүүс тавьсан юм.

Харин хоёрдугаар хэсэг: Ногоон технологи, иновацийн шинэ санаа, шийдэл: Танилцуулга сэдвийн хүрээнд 10 байгууллга, аж ахуй нэгж танилцуулга хийсэн. Жишээлбэл: Бага, дунд чадлын хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж буй туршлага, Монгол улс дах ЛЭД гэрлийн үйлдвэрлэл, бохир ус тээвэрлэх технологийг танилцуулсан юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл