БОНХАЖ-ЫН САЙД Н.БАТЦЭРЭГ “ШИЙДЛИЙН ЦАГ”-ААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нэмэгдсэн: 2016-03-04 15:37:55

БОНХАЖ-ЫН САЙД Н.БАТЦЭРЭГ “ШИЙДЛИЙН ЦАГ”-ААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтанд БОНХАЖ-ийн сайд Н.Батцэрэг оролцож 2016 оны 1-р улиралд Бодлоготөлөвлөлт, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хангах хүрээнд хийгдсэн болон 2016 онд хийж гүйцэтгэх үндсэн гол ажлуудаа танилцууллаа.

Нэг. Бодлоготөлөвлөлт, эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд:

1.  Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын11-ний өдрийн хуралдаанаар Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлууллаа. Байгальд ээлтэй, нөөц баялгийн хэмнэлттэй, өндөр бүтээмжтэй дэвшилтэт техник технологи нэвтрүүлж хаягдлыг багасгах, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хүртээмжтэй эдийн засгийг дэмжих, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэн ядуурлыг бууруулахад чиглэсэн зорилтуудыг тодорхойлж үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэв.

2.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг 2016 онд УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлэв. 

3.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/435 тоот тушаалаар “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

4.  Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, бохирдуулагч нь төлбөр төлөх зохицуулалтыг бий болгох хүрээнд Усны бохирдлын техникийн шаардлагын 2 стандарт, ISO 14000 багцын 3 стандартыг үндэсний стандартаар батлуулж, хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох, тайлагнах, магадлах, нотлох боломжтой боллоо.

Хоёр. Салбарын бодлогын хэрэгжилтийг  зохицуулах,  хангах хүрээнд:

1.  2016 оны 12 дугаар сард хуралдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хуралд /COP21/ дэлхийн 195 улсын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөлоролцож, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд хөгжингүй, хөгжиж байгаа ялгаагүй бүх улс орон дагаж биелүүлэх Парисын гэрээ баримт бичгийг батлан гаргалаа. Талуудын бага хурлын урьтал болгож 187 улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмрээ /INDC/ тодорхойлон Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн бөгөөд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр (iNDC)-ийг боловсруулж 2015 оны 9-р сард хүргүүлсэн. 

Парисын гэрээ баримт бичигт гарын үзэг зурах Дээд хэмжээний арга хэмжээг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдана.

2.  ХБНГУ-ын Бонн хотноо зохион байгуулагдсан Дэлхийн өвийн хорооны 2015 оны 39 дүгээр хуралдаанаар “Бурхан Халдун” хайрханыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Соёлын өвд бүртгэсэн тухай батламжийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний чуулган /COP21/-ны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулав.

3.  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалын амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулав. 16 тонн “Clean coal” уусмалыг гэр хорооллын айл өрхүүдэд тараагдахаар бэлтгэл ажил хангагдаж байна.

4.  2016 оны 3 дугаар сарын байдлаар 120 төсөлд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж дүгнэлт гаргаж, ус ашиглуулах дүгнэлтийг 160 орчим ААНБ-д гаргаж хүргүүлэв.

5.  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр өндөр түвшний буюу БОНХАЖ-ын Сайдын айлчлалыг БНФУ, ХБНГУ, Испанийн ВантУлс, БНХАУ-д зохион байгуулж, 2 гэрээ хэлэлцээ /Франц, Хятад –аялал жуулчлалаар/ хийж, 4 санамж бичгийг /Хятад 3, ХБНГУ -1 ой/ байгуулаад байна. Тухайлбал, Испанийн ВантУлсынМадридхотноо айлчлалын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай тэргүүтэй албаны хүмүүстэй уулзаж, уг байгууллагатай ойрын 10 жилийн хугацаанд хамтран ажиллах, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран "Нүүдэлчдийнаялалжуулчлал" сэдэвтдэлхийнаялалжуулчлалынанхдугаарфорумыг 2016 оны 10 дугаарсардУлаанбаатархотноозохионбайгуулах, ДАЖБ-д Монголын мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах зэрэг бодитой ажлуудыг хийхээр тохиролцож эхлүүлээд байна.

6.  Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох зорилгоор усны зарим сав газрын захиргаадын бүтэц, байршилд өөрчлөлт орууллаа. Мөн Засгийн газрын 2016 оны 79-р тогтоолоор Увс аймгийн Малчин, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд сум дундын ойн анги байгуулав.

7.  Усны сав газруудын хэмжээнд хийсэн 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж дуусган, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөв.

8.  Ногоон хөгжлийг дэмжих, салбар дундын зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд бусад төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна. Тухайлбал, НЗД, Хөдөлмөрийн яам, ШУА, аймгийн ЗД нар.

БОНХАЖЯ-ны2016 онд хийж гүйцэтгэх гол ажлууд

Ногоон  хөгжлийн бодлого болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бусад бодлогууд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор яамны 2016 оныүйлажиллагаанытөлөвлөгөөнд нийт 129 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

1.  Эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Тусгай хамгаалалттай нутгийн тухай, Аялал жуулчлалын тухай,  Хог хаягдлын тухай, Газрын тухай багц хуулиудын шинэчилсэн найруулга, Генетик нөөцийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулах,  Байгалийн ургамлын тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,

2.  Тосон, Тосон Бумбын нуруу зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан 7 газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх,

3.  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10-12 мянган өрхөд сайжруулсан түлш нийлүүлэх, агаарын бохирдол ихтэй Өмнөговь, Ховд, Орхон, Дархан-Уул аймгуудад 2000 мянган сайжруулсан зуухны 50 хувийг хөнгөлөлттэй үнээр тараах,

4.  Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банк болон бусад хандивлагчтай хамтарч ажиллах,

5.  “Хөрс хамгаалах, нөхөн сэргээх үндэсний хөтөлбөр” боловсруулж Засгийн газраар батлуулах,

6.  Гадаргын усны хуримтлал бий болгож олон зориулалтаар ашиглах нөхцөлийг бий болгох зорилгоор Туул, Орхон зэрэг томоохон голууд дээр баригдах усан цогцолборын ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлж, техникийн зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэлд хяналт тавих,

7.  Бороо, цасны усыг хуримтлуулах замаар хөв, цөөрөм байгуулах, унд, ахуйн усны эх үүсвэр, булаг, рашааны эхийг тохижуулан, хамгаалах ажлыг орон нутгийн төсвөөр хийлгэх, нэгдсэн удирдлагаар хангах,

8.  Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл /PAGE/-ийн хүрээнд ногоон худалдан авалт, ногоон барилга, ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлт, тогтвортой/ногоон хөгжил, ногоон эдийн засгийн талаар мэдлэгийг олон нийтэд олгож, ногоон хөгжлийн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжүүлэхэд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг хангах,

9.  "Ойн цэвэрлэгээ хөтөлбөр"-ийг хэрэгжилтийг хангах замаар ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, 32 мянган гаойг цэвэрлэж, түймэр, хөнөөлт шавж гарах, тархахаас урьдчилан сэргийлж хамгаалах,1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр  ойжуулах,

10.  ТХГН болон аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу нийтийн ариун цэврийн газар, иж бүрэн үйлчилгээ бүхий түр буудаллах цэг байгуулах /Хөвсгөл, Горхи Тэрэлж, Богдхан, Орхоны хөндий, Элсэн тасархай, Отгонтэнгэр/

11.  АСЕМ-ийн хурлыг зохион байгуулахтай холбогдуулан хурлын зохион байгуулагч, эвент менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох зэрэг ажлаа танилцууллаа.

Төрийн ордон. 2016 оны 03 сарын 03-ны өдөр. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл