Эрхэм зорилго

  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  яамны эрхэм зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

1. улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулж батлуулах, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, салбарын санхүү, хөрөнгийн удирдлага, зохицуулалтаар хангах;

2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

3. хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

4. ой, усны талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

5. тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх;

6. бодлогын хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, бодлогын хэрэгжилт болон байгалийн нөөц ашиглагчдын үйл ажиллагааны талаархи мэдээллийн нээлттэй байдлыг хангах.

Үйл  ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

  2.1.1. ногоон хөгжлийн үндэсний номлол, бодлого, стратегийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

  2.1.2. ногоон хөгжлийн зорилгод нийцсэн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн салбар дундын зохицуулалт, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, экологи, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, санаачлах;

  2.1.3. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар хангах;

  2.1.4. цэвэр технологи, шинжлэх ухаан, технологийн ололт, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

2.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, яамны дотоод ажлыг эрхэлж, олон нийттэй харилцах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;

  2.2.2. салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

  2.2.3. гадаад, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх.

2.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

  2.3.1. хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  2.3.2. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах ажлыг зохицуулах;

  2.3.3. орчны бохирдлоос сэргийлэх, хамгаалах, бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, цөлжилттэй тэмцэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;

  2.3.4. бүс нутаг, салбарын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, байгаль орчны аудитын бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  2.3.5. монгол орны ой, усны, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох, кадастр зохиох, судалгаа хийх.

2.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

  2.4.1.ойн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ойг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;

  2.4.2. усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  2.4.3. усны горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтийг хянах, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

  2.4.4. сав газрын захиргаадыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах.

2.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

  2.5.1. тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  2.5.2. тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах талаар арга хэмжээний санал боловсруулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

2.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

  2.6.1. хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;

  2.6.2. салбарын статистик мэдээлэл, мэдээллийн санг бүрдүүлэх талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

  2.6.3.  байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

  2.6.4.  дотоодын хяналт, шалгалт, аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах.

Төрийн байгууллагуудын мэдээлэл