Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

Нэмэгдсэн: 2014-12-11 11:04:09

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тамгаа гардаж авлаа

 

Шийдлийн Засгийн газрын Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон Д.Цогтбаатарт Монгол Улсын Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх Барилга, хот байгуулалтын сайдын тамгыг гардуулан өглөө. Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх: “Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын хувьд өмнө нь Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан, төрд олон жил ажилласан туршлагатай хүн. Энэхүү яамыг цаашид улам сайн удирдан авч явна гэдэгт эргэлзэхгүй байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар төрийн тамга тэмдэг гардан авах үеэрээ: Өмнөх сайдын эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, илүү сайжруулан ажиллах болно гэв. Барилгачдын ажил амар, хөнгөн, төрийн зүгээс ямарваа нэгэн хүндрэл чирэгдэл, хүнд сурталгүй байх ёстой. Ялангуяа эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед бүтээн байгуулагчдаа дэмжиж ажиллах учиртай. Монгол төрийн зүгээс барилгын салбарын өмнө тулгамддаг  саад тотгорыг арилгахын төлөө ажиллана. Нөгөө талаас салбарынханаасаа хариуцлага нэхэж ажиллана. Энэ салбарт хүний амь нас эрсдэхгүй байх, осол аваарь гаргахгүй байх боломж бий гэж хэлэв.

“Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэ салбарт ипотекийн зээлийн бодлогыг хэрэгжүүлснээр 2014 оны 10 дугаар сарын байдлаар нийт 63 652 иргэн ипотекийн зээлд хамрагдаж, шинээр орон сууцтай болох буюу орон байрны нөхцлөө сайжруулаад байгаа юм. Оны эцэст Улаанбаатарт 30 000 мянга, орон нутагт 2000 айлын орон сууц ашиглалтанд орно. Өнгөрсөн хугацаанд орон сууцны нийлүүлэлтийг дэмжих болон, суурь дэд бүтэц, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудыг үргэлжүүлж, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шаардлага шинэ сайдын өмнө бий.

“Эдийн засгийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахын тулд парламентад суудалтай намууд нэгдэж Шийдлийн Засгийн газар байгууллаа. Бид хамтын хүчээр эдийн засгийн энэхүү нөхцөл байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэж Монгол Улсын Тэргүүн шадар сайд У.Хүрэлсүх онцлоод Барилга, хот байгуулалтын салбарынханд ажлын амжилт хүслээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл