Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

Нэмэгдсэн: 2014-04-07 10:40:08

Нисэхийн цэвэрлэх байгууламж бохирыг 98 хувь цэвэршүүлнэ

Буянт-Ухаа орчимд баригдах орон сууцны хороолол, барилга байгууламжийн инженерийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг Үндэсний барилга Консерциумийн гишүүн компани болох Гэрэгэ констракшн ХХК,  БНТУ-ын SPG, ARITM  групп хамтран гүйцэтгэж ашиглалтанд хүлээлгэн өглөө.

Нисэхийн цэвэрлэх байгууламж нь  Хан-Уул дүүргийн 9,10 хороонд байрлах төрөх эмнэлэг, ахмадын эмнэлэг, архив болон ТОСК-ийн захиалгаар баригдсан Буянт-Ухаа-1 хорооллын бохир усыг хүлээн авч механик, биологийн цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлнэ. Уг байгууламж нь хамгийн орчин үеийн, дэлхийн дэвшилтэт технологи болох лагийг пресслэж гаргадгаараа байгаль орчинд ээлтэй технологи юм.  Бохир усыг 98 хувь цэвэршүүлдгээрээ одоо манай улсад ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудаас давуу талтай. Түүнчлэн өмнө нь ажиллаж байсан  1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж,  2000м3 багтаамжтай болгож байгаа юм.

Бүх тоног төхөөрөмж болон агааржуулалтын систем нь бүрэн автомат удирдлагатай учраас гарч болзошгүй техникийн аливаа саатлыг байж болох доод түвшинд бууруулж чадсан гэж гүйцэтгэгчид хэлж байв.  Цаашид уг байгууламжийг 21 аймгийн хот суурин газарт ашиглах боломжтой цэвэрлэгээний түвшин өндөр, богино хугацаанд барих боломжтой гэж нээлтийн үеэр салбарын сайд хэллээ.

Хан-уул дүүрэгт байрлах цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, УСУГ-ын инженер, техникийн ажилтнууд, ТОСК-ийн удирдлагууд, БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз, ҮБК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэнд, SPG группын захирал Izzet Bilgun  болон бусад албаны хүмүүс оролцов.

- See more at: http://mcud.gov.mn/pages/578#sthash.5Lfj1Wxn.dpuf
Төрийн байгууллагуудын мэдээлэл