“Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа

Нэмэгдсэн: 2013-09-13 16:51:05

  “Эрин” хотхоны барилгын ажилтай танилцлаа

Эхний ээлжинд 2000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн Эрин интернейшнл компанийн Эрин хотхоны барилгын ажлын явцтай сайд Ц.Баярсайхан өнөөдөр танилцлаа.

“Эрин интернэшнл” компани  бүрэн цутгамал, 12 давхар, 2-3 орцтой  2000 айлын орон сууцыг  нэгдүгээр хороололд барьж эхлээд байгаа юм.

“Хархорин” худалдааны төвийн баруун урд, төв замдаа ойр, энэхүү хотхоныг ирэх жил гэхэд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Энэ зун барилгын ажлаа эхлүүлсэн Эрин хотхон 3 давхартаа явж байна.

Нийтдээ найман мянган айлын орон сууц барихаар төлөвлөхийн хамт сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан иж бүрэн хотхон байгуулах юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл