Сайдын мэндчилгээ


      Барилга, хот байгуулалтын салбар нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү вэб сайтыг ажиллуулж байгаа ба манай вэб сайтад зочилсноор яам, харьяа газруудын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт болон хэлэлцсэн асуудлын тойм зэрэг олон талын мэдээлэл  авах боломжтой юм.
Мөн түүнчлэн холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаар, и-мэйл хаягийн жагсаалтыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг вэб сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
ЦЭВЭЛМААГИЙН БАЯРСАЙХАН

Төрийн байгууллагуудын мэдээлэл