Үйл ажиллагааны гол зорилтууд:

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурьдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

Стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

- Салбарын өнөөгийн байдалд бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

- Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, төсвийн ил тод байдлыг хангах, хөрөнгө оруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх.

Стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

- Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, аппаратын ажлыг төлөвлөн зохион байгуулах, ажиллах нөхцөлийг хангах, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах;

- Салбарын болон яамны хүний нөөцийг төлөвлөх, сургах, давтан сургах, ур чадварыг хөгжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөр хангах;

- Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

- Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, салбарт хэрэгжиж байгаа гадаадын төслийн хэрэгжилтийг зохицуулах, үр ашгийг дээшлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх.

- Стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

- Соёл урлагийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

- Соёл, урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулах, орон нутаг, үндэсний, олон улсын хэмжээний болон түүхэн үйл явдлын ойн соёл, урлагийн үйл ажилллагааг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах;

- Соёлын өвийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

Стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

- Биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

- Биеийн тамир, спортын байгууллагуудын менежментийг сайжруулах, улсын хэмжээнд болон олон улсад зохион байгуулагдах биеийн тамир, спортын тэмцээн, арга хэмжээг холбогдох байгууллагатай уялдуулан зохион байгуулах, зохицуулах;

- Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүний эрүүл, идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, зохицуулах, энэ чиглэлээр нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, дэмжлэг үзүүлэх.

Стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

- Аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

- Аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, аялал жуулчлалын мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах;

- Аялал жуулчлалын талаар нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллага, иргэдийг мэргэжил, арга зүйн зөвлөлгөөгөөр хангах.

Стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:

- Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, шийдвэр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

- Удирдлагыг эрсдлийн удирдлагаар хангахад чиглэсэн салбарын дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж гаргах;

- Салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

Үйл ажиллагааны зорилт

Яамны стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн стратегийн зорилт тус бүрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг яам тодорхойлж, бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл