• Соёл, спорт, аялал жуулчлалын яамны цахим хуудсанд зочилж буй Эрхэм танд энэ өдрийн амар амгаланг дэвшүүлье.

    Салбарын бодлого, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод мэдээллийг цаг тухайд нь хүргэхийг зорин Монгол Улсын УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, яам болон харъяа агентлаг, газруудтай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг та бүхэнд хүргэхээр энэхүү цахим хуудсыг нээн ажиллуулж байгаа билээ.

    Чухамдаа салбарын мэдээлэл нээлттэй, ил тод байх нь иргэн таны үнэтэй санал, шүүмжлэлийг цаг алдалгүй хүлээн авч, сонсох боломж нээгдэж эргээд бидний үйл ажиллагаанд тусгалаа олох бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

    Мэдээллийн энэ эрин зуунд цахим хуудсаараа дамжуулан бид салбарын мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх учир иргэн та манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна.

    Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

    УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл


  • Алсын хараа
  • Үндэсний соёлын уламжлал, өвийг хадгалсан, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц, өрсөлдөх чадвар бүхий соёл, спорт, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ
  • Эрхэм зорилго
  • Яамны эрхэм зорилго нь Монгол Улсад хувь хүний хөгжлийг дэмжсэн, үндэсний онцлог бүхий, тогтвортой, үр ашигтай соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын салбарыг төлөвшүүлэх, энэ салбарт үндэсний брэнд бүтээх, хөгжүүлэхэд оршино.
  • Стратегийн зорилтууд:
  • 1. Салбарын тогтвортой хөгжил, үйлчилгээний хүртээмж, чанарыг өрсөлдөхүйц түвшинд хүргэж чадахуйц хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах;
  • 2. Төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, эрх зүйн салбарын бодлогыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • 3. Соёл урлагийн салбарын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
  • 4. Биеийн тамир, спортын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биеийн тамир, спортын арга хэмжээг уялдуулан зохицуулах;
  • 5. Аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
  • 6. Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад дотоодын хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх болон дотоод аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гарган бодлого, шийдвэр, төсвийн зарцуулалтыг сайжруулах цогц орчин бүрдүүлэх.

Төрийн байгууллагуудын мэдээлэл