"ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ-ЁС ЗҮЙТЭЙ МАНЛАЙЛАЛ" Хөвсгөл аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болж байна

Нэмэгдсэн: 2014-03-13 12:02:42

Зөвлөгөөнд 24 Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, 125 багийн Засаг дарга нар болон Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагын, ОНӨҮГ-ын дарга нийт 300 гаруй хүн оролцож байна. Аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй тус зөвлөгөөнөөр иргэндээ хүрч үйлчлэх, шуурхай, чанартай үйлчилгээг үзүүлэхэд ёс зүйтэй удирдлагын манлайлал чухал байгааг онцлов.Аймгийн Засаг дарга үгэндээ "Авилга, ашиг сонирхолоос ангид байх, "том" дарга биш "ухаалаг" дарга байх, мэдээллийн ил тод байдлыг хангасан, иргэндээ ээлтэй үйлчилгээ үзүүлж ажиллах талаар онцгой анхаарч ажиллахыг хүслээ". Мөн зөвлөгөөнтэй холбогдуулан уриалга, албан даалгавар гаргах бөгөөд хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах юм. Зөвлөгөөний өмнө Засаг дарга 18 суманд ажиллахдаа зөвлөгөөний үр дүнд танай суманд төрийн үйлчилгээний ямар нэгэн өөрчлөлт, шинэчлэлт, дэвшил гарах ёстой, гарсан эсэхийг эргэж хараад хариуцлагын асуудал ярина гэдгийг иргэддээ амалсан гэв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл