Зүүн гурван суманд Sky 3G+ үйлчилгээ нэвтэрлээ

Нэмэгдсэн: 2013-11-06 10:58:23

Зүүн гурван суманд Sky 3G+ үйлчилгээ нэвтэрлээ

Үүрэн холбооны үндэсний компани Скайтел групп 3 дах үеийн технологи болох  HSPA+ сүлжээний өргөтгөлөө Улаанбаатар хот, 21 аймаг,  хот суурин газрууд, босоо хэвтээ чиглэлийн дагуух сум суурингуудад хүргээд байна.  Скайтел группын техник технологийн дэвшилтэт сүлжээний өргөтгөлийг  бүх сум сууринд  нэвтрүүлэх ажлын хүрээнд 2013 оны 10-р сарын 15-нээс  10-р сарын 20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл сумдуудад  HSPA+  сүлжээг орууллаа.

 Скайтел компанийн өндөр хурдтай  Sky 3G+  үйлчилгээний хэрэглэгч болоход  заавал ухаалаг/3G дэмждэг бүх ухаалаг утсанд/ гар утсаа солих шаардлагагүй, сим картаа солиход л хангалттай.  Ийнхүү өндөр хурдаар хөдөлгөөнт  интернет ашиглан, видео дуудлага хийн, дуртай телевизийн  сувгаа “NOW” үйлчилгээ ашиглан үзэх гэсэн давуу талуудыг мэдрэх болно.

Sky 3G+  үйлчилгээний хэрэглэгч болж  хамгийн өргөн хамрах хүрээ буюу Улаанбаатар хот, 21 аймаг, томоохон сум, сууринд нэвтэрсэн хурдацтай тэлж буй гацахгүй, тасрахгүй найдвартай сүлжээг өөрийнхөө эрэлт хэрэгцээнд тохирсон дата үйлчилгээний багцуудаас сонгон хэрэглэж  технологийн дэвшил, дата дамжуулах интернетийн өндөр хурдны гайхамшигийг  гар утсаараа мэдрээрэй.

- See more at: http://www.skytel.mn/#/news/index?id=1188

Төрийн байгууллагуудын мэдээлэл