Өнөөгийн байдлаар Ховд аймаг нь 17 сум, 91 багтай, хүн ам 78.4 мянга, 20.0 мянган өрхтэй жилдээ 91.6 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй нь нэг хүнд дунджаар 1.2 сая төгрөг буюу 1100 гаруй доллар ноогдож байна.

Аймгийн эдийн засгийн гол салбар болох ХАА-н салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 56.5 % буюу 64.8 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл эзэлж байна. 7320 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж 15269 малчид МАА-н салбарт ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2833.7 га-д тариалалт хийж, 27207.9 тн ургац хурааж авсны дотор үр тариа 398.6 тонн, төмс 14358.8 тонн, хүнсний ногоо 11348.6 тонн тэжээлийн ургамал 1101.9 тонн хураан авч байна.

Аймагт ахуй үйлчилгээний 577, мах, махан бүтээгдэхүүний 6, эсгийний 3, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн 58, цахилгаан, дулааны үйлдвэрлэл 2, барилгын 15, тээвэр, холбооны 19, санхүү, зээлийн үйлчилгээ 40, эрүүл мэнд, нийгэм хамгааллын 11 цэг салбарууд үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 4568.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 4529.4 сая төгрөгийн борлуулалт хийгдэж байна.

Ховд-Улаанбаатар, Улаанбаатар-Ховдын чиглэлд нийт 38 тээврийн хэрэгсэл, хотын дотор нийтийн тээврийн 12 автобус, 150 гаруй такси зорчигчдыг тээвэрлэж, хүнд даацын 120 гаруй тээврийн хэрэгсэл улс, аймаг орон нутагт ачаа тээвэрлэж байна. Олон улсын нисэх буудал нь өдөр бүр нислэг үйлдэхийн зэрэгцээ, Ховд-Үрэмчийн хооронд олон улсын нислэг хийдэг болтлоо хөгжлөө.

Ерөнхий боловсролын 23 сургууль, 27 цэцэрлэгт 24.3 мянган хүүхэд, сурагчид суралцаж, 1161 сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Ховд их сургууль, Хөгжил политехник коллежднийт 300 гаруй багш ажиллаж, 4000 гаруй оюутан суралцаж байна.

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театр, 16 суманд соёлын төвүүд, нийтийн номын сан нь 70 гаруй мянган боть номтой 3-р зэрэглэлтэй болж өргөжжээ.

Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв, 16 суманд сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, орчин үеийн 50 ортой төрөх эмнэлэг, багуудын өрхийн эмнэлэг, Ач заяа хувийн эмнэлэг, эрүүл мэндийн төрөлжсөн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 13,3 мянган хүнд эмчийн үзлэг хийж, 21,5 мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнөөдөр Ховд аймагт Дөргөний УЦС, Хүүхэд залуучуудын ордон, Ховд Их сургууль, Политехник коллеж, Биеийн тамир спортын ордон, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Усан спортын төв, Олон улсын нисэх буудал, Ахмадын өргөө, Өв соёлын хүрээлэн,Цементийн үйлдвэр, Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн, Ганданпунцагчойлин хийд, Барилга угсралт, барилгын үйлдвэрлэл гэсэн бүс нутгийн чанартай байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл