XYII зууны эцсээс эхлэн халхын Сэцэн хан аймаг 25 хошуутай 200 гаруй жил байсан ба 1923 онд  Сэцэн хан аймгийн чуулганаар Хан Хэнтий уулын аймгийг байгуулсан байна. Хан Хэнтий уулын аймгаас 1930 онд Дорнод аймгийг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулснаар Хэнтий аймаг одоогийн энэ газар нутагтаа төвхнөн хөгжиж  иржээ. Аймгийн нийт нутгийн  10%  нь чийглэг, 40% нь бага  зэрэг чийглэг,  50%  нь  хуурайвтар уур амьсгалтай. 
Нийт нутгийн 85-ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11,5%-ийг ой, 0,4%-ийг хот суурин газар эзэлдэг
Дайлайн түвшнээс дээш 1880-2450 метр өргөгдсөн, Ноён уул,  Бага  Хэнтий зэрэг сүрлэг сайхан сүмбэр уулс бүхий ойт болон тал хээр хосолсон үзэсгэлэнт сайхан нутагтай. Ой хөвчид нь нарс, хус, улиас, гацуур зэрэг 30  гаруй төрлийн мод ургадаг, хангай хөвчдөө хандгай, баавгай, хүдэр, илбэнх, гахай, шилүүс, булга зэрэг ан амьтан араатан жигүүртнээр элбэг баян.
Хэнтий нуруунаас эх авсан Онон, Хэрлэн, Улз, Балж зэрэг 70 гаруй том, жижиг голууд, Ононгийн халуун рашаан, Аварга тосон, Гурван нуур, Тарс, Жаргал нуур зэрэг алжаал, эмгэг тайлах рашаан ус олонтой.

Хэрлэн, Онон, Улз, Хурх голын сав, Чандаган, Баяны уудам тал  хөндий,  тансаг  сайхан  бэлчээр,  хар  хөрстэй хадлан  тариалангийн үржил шимт талбайнууд байдаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө өндөр даралттай, хур тундас багатай, хүйтэн цэлмэг өдөр олон, жилийн дундаж агаарын темпратур  -10 градус, зарим өвөл 46 градус хүртэл хүйтэрдэг, хамгийн халуун нь 7, 8 дугаар сард +39 градус, жилд дунджаар 200-300 мм хур тундас унана. Монголын тулгар төрийг мандуулж Монголын эзэнт гүрнийг байгуулсан мянганы суут хүн Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг билээ.

Алдарт зохиол “Монголын нууц товчоо” –нд гардаг Бурхан Халдун уул, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн газар Хар зүрхийн Хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арлын Долоон болдог, Балдан  бэрээвэн  хийдийн  дурсгалын  цогцолбор  зэрэг  түүхэн домогт олон газрууд байдаг.
Хэнтий аймаг 83,0 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай,  68,1 мянган хүн амтай, Засаг захиргааны 17 нэгжтэй,  1894,6 мянга
н толгой  малтай, Аймгийн нэг хүнд 1,2 хавтгай дөрвөлжин км нутаг, бодод шилжүүлснээр 20 толгой мал ногддог. Аймгийн эдийн засгийн гол чухал салбар нь  мал аж ахуй.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд алслагдсан, хойд талаараа ОХУ-тай, бусад талаараа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Төв,  Сэлэнгэ аймгуудтай хил залгадаг.
Нийт хүн амын  71,8%-ийг  0-35  насны хүүхэд залуучууд эзлэх ба хөдөөд 36,6% нь амьдардаг. 

Хүн амын ажил эрхлэлт:

Хөдөлмөрийн насны нийт хүн ам 39,4 мянга
Ажиллагчид 27,1 мянга
Үүнээс: - Хөдөө аж ахуйн салбарт 16,6 мянга
- Үйлдвэрлэлийн салбарт 2,2 мянга   
-Төрийн төсөвт байгууллагад 3,6 мянга

Хувийн бизнесийн байгууллагад 21,1 мянган хүн тус тус ажиллаж байна.

АЯЛАЛ ЖУУЧЛАЛ

Тус аймаг нь аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгох зорилго тавин ажиллаж байна. 
Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх  дэд хөтөлбөр баталж, аялал жуулчлалын сурталчилгааны хэсгийг байгуулан ажиллаж байна.

Тус аймагт Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд:

  • Дэлгэрхаан сумын “Хөдөө арал ” жуулчны бааз
  • Өмнө дэлгэр сумын “Баянгол” жуулчны бааз
  • Цэнхэрмандал сумын “Си-Монгол” жуулчны бааз
  • Биндэр сумын “Чингисийн тоонот ” жуулчны бааз
  • Дадал сумын “Шижир бэл” жуулчны бааз

Эдгээр жуулчны баазууд нь гэр бааз бөгөөд улирлын чанартай ажилладаг.
Өндөрхаан хотод байрлах зочид буудлууд :

Орны тоо  дундаж үнэ 
“Эрдэс “зочид буудал  24 ортой  7000 төг
“Баян-Өндөр Манал” зочид буудал                     12 ортой  6000 төг
“Чингис“ зочид буудал    22 ортой  8000 төг
“Жаргалан” зочид буудал    15 ортой    6000 төг
“Хөвчийн жонон” зочид буудал  ЗО ортой  5000-19000 төг
- Хувийн  зочид буудал    6-12 ортой  6000 төг

Тус аймаг жилд дунджаар 2600  жуулчин хүлээн авч үйлчилдэг судалгаа бий ч жил бүр жуулчлан ирэгсдийн тоо өссөөр байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл