АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ИРГЭДИЙН ДУНД “ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ” НЭРТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2015-01-26 17:32:15

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд согтуурах мансуурах донтой иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан.  “Эерэг өөрчлөлтийг өөрөөсөө” нэртэй уг арга хэмжээний үеэр архины хамааралтай 30 иргэн оролцсон. Нээллттэй ярилцлага, уулзалтад гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессорт н.Намжил, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, хүний их эмч Ж.Гантулга, Хан-уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү 1,2,3,11,15 дугаар хорооны хэсгийн байцаагч, Хан-уул дүүргийн төвийн ахлагч Б.Зоригоо нар оролцож мэдээлэл хийсэн юм.Уулзалтын үеэр Хан-уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалга болон төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болж буй ажлын байрны талаарх мэдээллийн хүргэсэн. Түүнчлэн уулзалтад сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Ж.Гантулга “Архи ба эрүүл мэнд” сэдвээр  лекц уншсан юм. Уулзалтын үр дүнд бичиг баримтгүй 8 иргэнийг Хан-уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран бичиг баримттай болгохоор болсон. Мөн Хан-уул дүүргийнхээ архины хамааралтай иргэдэд сургалт зөвлөгөөг дахин өгч, цаашид төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар болов.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл