ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нэмэгдсэн: 2016-12-01 10:53:57

ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 118-р бүрэн дунд сургууль үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Тус сургууль таван жилийнхээ ойн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж  байгаа бөгөөд  үүний нэг нь “Нээлттэй хичээл заах уралдаан" юм. Өнөөдөр тус тэмцээний шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа. Тус уралдааны нэгдүгээр байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багш Э.Наранмандах, хоёр дугаар байранд дүүргийн 114 дүгээр сургуулийн багш Р.Ганчулуун болон 15 дугаар сургуулийн багш н.Цэнд-Аюуш тодорсон бол гуравдугаар байранд 115 дугаар сургуулийн багш Б.Батцэцэг, 118 дугаар сургуулийн багш П.Ариунсувд нар эзэлж өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм. Хүний эрхийн боловсролыг эрхэмлэн дээдлэх зорилгоор Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагтай хамтран зохион байгуулсан "Нээлттэй хичээл заах уралдаан"-ы нэгдүгээр үе шатаас шалгарсан 15 сургуулийн 25 багш өнөөдөр өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ шалгарууллаа. Тус уралдаан энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд 118-р сургууль дээр зохион байгуулагдсан. Тус тэмцээнд бүрэн дунд боловсролын түвшинд заагддаг бүх хичээлийн багш нар оролцож , ямар ч  хичээлийн агуулгын хүрээнд хүний эрхийн боловсрол олгох боломжтойг харуулж байгаагаараа  онцлог юм.

Уралдаан нь суралцахуйн бодит үр дүнг сайжруулах, багшийн ур чадварыг хөгжүүлэх, багшлахуйн арга туршлагыг нээлттэй солилцох “ САЙН ХИЧЭЭЛИЙН САН”-г баяжуулах, хичээлээр дамжуулан хүний эрхийн боловсрол олгоход томоохон хувь нэмэр болох юм гэж Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал Ц.Мөнхтөр энэ үеэр онцлож хэллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл