ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2016-11-24 17:37:50

ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2016.11.22-ны 23:00 цагт Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн уурын зууханд цахилгааны доголдол үүсч дулаан шахах 5 насос шатаж, тус эмнэлэгт хөлдөлтийн байдал үүссэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаар ахлуулсан онцгой комисс газар дээр нь ажиллаж, холбогдох хэлтэс, албад эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн болгохоор ажиллаж байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэгчдийг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус эмнэлгийн Ерөнхий эмч Д.Бааст мэдэгдээд байна. Мөн дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгээс Нэгдсэн эмнэлэгт 80 ширхэг дулаан хөнжлөөр тусламж үзүүлээд байгаа бөгөөд дүүргийн онцгой комиссын зүгээс Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахаар шуурхай ажиллаж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл