Товч танилцуулгa

Дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах замаар иргэдийн амжиргааны, түвшнийг  дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь манай тамгын газрын эрхэм зорилго мөн. Мэргэшсэн захиргааны байгууллага болж дүүргийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах, иргэдийн амжиргааны түвшнийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Зорилт:
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хууль тогтоомжоор олгогдсон үндсэн чиг  үүрэг болон өөрийн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн болон өмчлөлийн дараахь зорилтуудыг дээшлүүлж байна. Үүнд:

  • Дүүргийн нийгэм, эдийн засаг  хөгжлийг тогтвортой ахиулах
  • Захиргааны үйлчилгээний чанар, үр нөлөөг сайжруулах
  • Дүүргийн өнгө төрх, тохижилт, нийтийн үйлчилгээг сайжруулна
  • Ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар байгууллагын  үйл ажилагааны үр дүнг дээшлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэл дүүргийн Засаг даргын захирамж, өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангахуулах, үр дүнг тооцох хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, Засаг даргад бодлогын зөвлөгөө өгөх, Нутгийн захиргааны удирдлага, ззохицуулалтаар  хангах, Төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, Төрийн захиргааны стандартыг мөрдүүлж Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад  болон хороодын үйл ажиллагааны удирдлага, бодлогын  удирдамжаар хангаж, иргэдэд Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, ил тод, чанартаa, аливаа чирэгдэлгүй хүргэхэд оршино.

Иргэдэд үзүүлэх үйлчилгээ:
  • Монгол Улсын хууль, Засгийн газрын шийдвэр, Нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргасан шийдвэрийн  сурталчлах, зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийг иргэдэд хэвлэж олшруулан өгөх үйлчилгээ
  • Эрх зүйн сургалт, сурталчилгааг зохион  байгуулж явуулах
  • Нийслэл, дүүргийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,  үнэлгээг хийх, тайлан мэдээ, мэдээллийг олон нийтэд мэдээлэх
  • Монгол Улсын Төрийн дээд шагнал, Засгийн газрын яам, агентлаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шагналаар шагнуулахаар  ирүүлсэн санал, материалыг хүлээн авах, зөвлөгөө өгч холбогдох газруудад уламжлах
  • Иргэдийн дүүргийн Засаг даргатай биечлэн уулзуулах үйлчилгээ
  • Иргэдийн өргөдөл, гомдол, санал  хүсэлт мэдээллийг  амаар, бичгээр, цахим шуудан, тусгайлан ажиллуулсан утсаар хүлээн авах, судлан шийдвэрлүүлж хариу өгөх үйлчилгээ
  • Архивын лавлагаа өгөх үйлчилгээ
  • Дүүргийн Төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлыг иргэдэд  мэдээлэх, сурталчлах
  • Дүүргийн хороодын талаарх судалгаа, мэдээ мэдээллийг гаргаж өгөх үйлчилгээ
  • Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон түүнтэй холбогдуулж гарсан дүрэм журмуудын холбоотой хүний  нөөцийн  асуудлаар зөвлөгөө өгөх үйлчилгээ
Дүүргийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан барих хуулиар олгогдсон бүрэн эрх бүхий дүүргийн хурал, дүүргийн засаг даргатай, засаг захиргааны анхан шатны нэгж болсон 16 хороотой, дүүргийн төр захиргааны 30 гаруй хэлтэс алба, тасагтай, дүүргийн засаг даргын ажлын албаны статус бүхий засаг даргын тамгын газартай засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж болон ажиллаж байна. Тус дүүрэг нь  48500 га нутаг дэвсгэртэй  бөгөөд 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс 676 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 113 хувь буюу  5499 га нь хот суурин зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт харьяалагддаг.
 
Дүүрэг 35349 мянган өрхтэй, 131097 гаруй  мянган хүн амтай, 1700 гаруй төсвийн болон үйлдвэр аж ахуйн газруудтай,48700 толгой мал, 200.000 гаруй тахиа зэрэг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн, ерөнхий болон дээд боловсролын сургалт явуулдаг, эрүүл мэнд, урлаг, соёл, спорт хөгжсөн, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, гадаад харилцааны салбар эрчимтэй хөгжиж байгаа Засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг нийгмийн цогцолбор болон хөгжиж байна.

Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлтийн 7.5 хувь, нийт борлуулалтын 9,2 хувь, нийслэлийн хэмжээний аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлтийн 21 хувь, нийт борлуулалтын 20,7 хувийг Хан-Уул дүүргийнхэн маань үйлдвэрлэн борлуулж байна. Нийгмийн халамж, үйлчилгээг иргэдэд хүргэж иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг хангах төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр, тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулж, 3000-4000 иргэнийг  төсөл хөтөлбөрт хамруулах мөнгөн тусламж  дэмжлэг үзүүлэх, хувцас  олгох  зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж ирлээ.  Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу жил бүр дүүргээ тохижуулах, өнгө төрхийг сайжруулах, бүтээн байгуулалтын шинэ барилга байгууламжууд барих зэрэг тодорхой арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд дүүргээ тохижуулах цэцэрлэгжүүлэх бүтээн босгох ажилд жил бүр  дундажаар 2.0-6.5 тэрбум төгрөг зарцуулж байна.
Төрийн байгууллагуудын мэдээлэл