“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Нэмэгдсэн: 2018-11-15 09:22:55

“Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Япон Улсын “ЖАЙКА” байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд төслийн нэгж, БХБЯ, ОБЕГ, МХЕГ, НМХГ, НХТЕТГ, БХТ-өөс хамтран “Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж” сэдэвт  сургалтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтад аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга, лаборатори хариуцсан мэргэжилтнүүд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн мэргэжилтнүүд зэрэг нийт 60 гаруй инженерүүд хамрагдсан байна.

“ЖАЙКА” байгууллагаас манай улсад хүлээлгэж өгсөн багаж төхөөрөмжийг энэ үеэр танилцуулж, бодитоор хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнг төслийн хүрээнд боловсруулсан “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээний аргачлалд”-д хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбар өгчээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл