Мал төхөөрөх үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Нэмэгдсэн: 2018-10-18 07:18:36

Мал төхөөрөх үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн, харьяатын газрын баруун бүс дэх хэлтэстэй хамтарсан ажлын хэсэг байгуулан тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх үйлдвэрт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Шалгалт үргэлжилж байна.

Мөн сургууль, цэцэрлэг, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажилчдын Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний нийт 300-аад дэвтрийг татан авч Нэгдсэн эмнэлгийн лаборатори, холбогдох эмч нарын үзлэгийн бүртгэлтэй тулгалт хийж байгаа аж.

Төрийн байгууллагуудын мэдээлэл