Хаягдлын даланг сэргээлгэжээ

Нэмэгдсэн: 2018-07-18 01:30:26

Хаягдлын даланг сэргээлгэжээ

Архангай аймагт сүүлийн 10 гаруй хоногт ширүүн аадар бороо, мөндөр их хэмжээгээр орсны улмаас Цэнхэр сумын нутаг, “Монгол газар”, “Эм Жи Эйч” ХХК-ий талбайд байгуулсан хаягдлын далангийн хаалт хамгаалалт задарч, бохир нь гол ус бохирдуулсан байна.

Энэ дагуу аймгийн Засаг даргын А/249 тоот захирамжаар томилогдсон байнгын хяналтын ажлын хэсэг газар дээр нь ажиллаж зөрчлийг таслан зогсоон, далан хаалтыг сэргээх арга хэмжээг авч, холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл