Шуурхай арга хэмжээ аван ажиллав

Нэмэгдсэн: 2018-07-09 10:38:02

Шуурхай арга хэмжээ аван ажиллав

Завхан аймгийн төв, Улиастай суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд орсон түр зуурын хүчтэй усархаг аадар борооны улмаас үер бууж авто зам, гүүрийн байгууламжид эвдрэл гэмтэл үүсчээ. Үерийн ус хуучин ашиглагдаж байсан дизель станцын хаягдал маслоны битүүмжилсэн далан, талбай руу орсныг аймгийн МХГ, ОБГ-аас шуурхай арга хэмжээ авч даланг өндөрлүүлэн, холбогдох арга хэмжээг авчээ. Далангаас хальж урссан хэсгээс дээж авч учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх үүргийг хариуцагч “Богдын гол УЦС” ХХК-д өгсөн байна.

Мөн эвдэрсэн зам, гүүр, хоолойн гэмтлийн байдалд шалгалт хийж, дүгнэлт гарган аймгийн Онцгой комисст хүргүүлэн, эвдрэлийг сэргээн засварлах, болзошгүй эрсдэлээс сэргийлэн ажиллах талаар АЗЗА компанид чиглэл, зөвлөмж өгчээ.

Чигэстэй багийн зарим айлын нүхэн жорлон үерийн усанд авсан байсныг соруулан цэвэрлүүлж, хөрсөнд ариутгал, халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл