Ерөнхий аудитороос “Итгэмжлэл” гардаж авлаа

Нэмэгдсэн: 2017-01-16 09:05:58

Ерөнхий аудитороос “Итгэмжлэл” гардаж авлаа

2017.01.16

Монгол Улсын Ерөнхий аудитороос Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “Итгэмжлэл” гардууллаа. Тус газар нь 2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” дүгнэгдэж байсан бөгөөд өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, байгууллагын удирдлага, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, дотоод аудит сайн зэрэг үзүүлэлтээр ийнхүү итгэмжлэгдсэн юм.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны А/72 дугаар тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангаж ажиллаж, Төрийн аудитын тухай хуулийн дагуу 2016 оны санхүүгийн тайлан “зөрчилгүй” дүгнэгдэж ИТГЭМЖЛЭЛ гардан авлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл