Хавирга боомтоор адуу экспортлогдоогүй тухай мэдэгдэл

Нэмэгдсэн: 2017-01-09 15:05:51

Хавирга боомтоор адуу экспортлогдоогүй тухай мэдэгдэл

2017.01.09

Дорнод аймгийн Хавирга боомтоор 2017 оны нэгдүгээр сарын 3-ны шөнө 1240 толгой адууг хилээр гаргасан тухай мэдээлэл зарим цахим хуудаснаа нийтлэгдсэн байна. Энэ нь баримт, үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсаас нэг ч толгой амьд адуу экспортлогдоогүй болно. Дорнод аймгийн Хавирга боомтоор 2017 оны нэгдүгээр сарын 3-ны шөнө 1240 толгой адуу нэвтрүүлээгүй болохыг Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Гаалийн газраас албан ёсны тайлбар, мэдэгдлийг ирүүлээд байна.

Цахим хуудас нь тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай хэдий ч бусдын нэр төрд халдсан, худал гүтгэлэг тараавал хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох эрх зүйн орчин бий. Тиймээс иргэд гүтгэлэг, ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байх нь чухал юм. Мөн олон нийтийн сүлжээнд тодорхой нэр, зураггүйгээр бусдыг гүтгэн доромжилсон, баримт нотолгоогүй мэдээлэлд итгэх, нөлөөлөлд автахгүй байхыг иргэдэд зөвлөж байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
2017-07-05 11:29:07

Геодиз шторк

Төрийн байгууллагуудын мэдээлэл