Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй ажилтан, албан хаагчид “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

Нэмэгдсэн: 2016-06-03 15:17:57

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй  ажилтан, албан хаагчид  “MNB Сэтгэлийн үндэс” аянд нэгдлээ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн хамт олноос санаачлан MNB Сэтгэлийн үндэс” аяныг эхлүүлээд байгаа билээ.

Аяны хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоотойгоор барин Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж,  цэцэрлэгийн барилгын шав тавих ёслолыг 06 дугаар сарын 01-ний өдөр хийгээд байгаа юм.

MNB Сэтгэлийн үндэс” аяндИргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын төвийн  болон эх орны өнцөг булан бүрт алслагдсан хилийн боомтуудад ажил үүргээ гүйцэтгэж буй  ажилтан, албан хаагчид /Дорноговь аймаг дахь газар, Зүүн бүс дэх газар, Өмнөд бүс дэх газар, Баруун бүс дэх газар, Хойд бүс дэх газар/нэгдэж 1.110.520 төгрөгийг хандивлалаа.

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл