Хилийн боомтын тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт шилжиншинээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар байгуулагдав. 

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь эдүгээ 500 гаруй алба хаагчтайгаар баруун, зүүн, өмнөд, хойд бүс, Буянт-Ухаа, Сэлэнгэ, Дорноговь аймагт бие даасан газрууд байгуулан иргэдэд үйлчилж байна.


-  Ерөнхий газар

-  Буянт-Ухаа дахь газар

-  Дорноговь аймаг дахь газар

-  Сэлэнгэ аймаг дахь газар /Сэлэнгэ, Дархан-Уул/

-  Зүүн бүс дэх газар /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/

-  Өмнөд бүс дэх газар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр/

-  Баруун бүс дэх газар /Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай/

-  Хойд бүс дэх газар /Хөвсгөл, Орхон, Архангай, Булган/

Эрхэм зорилго

Хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгийг дээдэлж, олон улсын жишигт хүрсэн нээлттэй, хариуцлагатай үйл ажиллагааг явуулахад оршино.

Манай хамт олон иргэн таны өмнө:

-  Гадаадад зорчиж буй Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөссэргийлэх

-  Монгол Улсад зорчих гадаадын иргэнд виз олгох

-  Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах

-  Монгол Улсын иргэний харьяалалтай холбоотой хүсэлтийг хүлээн авч, холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх

-  Гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавих үүргийг тус тус хүлээнэ.

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа  Мягмар  Лхагва  Пүрэв  Баасан
             
08:30 - 17:00  08:30 - 17:00
  08:30 - 17:00
  08:30 - 17:00
  08:30 - 17:00

Төрийн байгууллагуудын мэдээлэл