Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 92 жилийн ойн баярын арга хэмжээ болж өндөрлөлөө

Нэмэгдсэн: 2013-05-30 14:10:30

Монгол улс жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Баасан гарагийг “Холбоочдын баяр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан 2013 оны 5-р сарын 24-ний өдөр “Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ойн баярын хурлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас зохион байгууллаа.

Уг ёслолын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээн үг хэллээ. МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа болон харъяа газруудын дарга нар “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр”-ын спортын наадам, “КАНСАТ” үндэсний пуужингийн уралдаанд амжилттай оролцсон болон тус салбарт олон жил тогтвор суурьшил, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа инженер, техникийн ажилтан, албан хаагчдыг “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан”, “Шуудангийн тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух”-аар,  “Хүндэт холбоочин” үнэмлэхээр тус тус шагнал гардууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл