Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн бодлого
Стратегийн зорилт 1. Мэдээлэл, харилцааны технологийн салбарын программ-техник, мэдээлэл хангамж, технологи, бүтэц, зохион байгуулалт, санхүү, эдийн засаг, хүний нөөцийн болон эрх зүйн орчинг боловсронгуй болгож, шинэчлэн сайжруулна:
Д/д Арга хэмжээ
1 мэдээлэл дамжуулах хурд болон давтамжийг 5G-ийн үелзлэлд оруулах;
2 олон улсын интернетийн нийт 4 дамжлага гарцтай болох;
3 аюулгүй холбогдох серверийн тоог нэмэгдүүлэх;
4 2021 он гэхэд нийт сум, сууринг шилэн кабелийн болон бага оврын тоон радиорелейн сүлжээгээр холбож, төрийн болон арилжааны цахим үйлчилгээг хүлээн авах боломжийг хөдөөгийн хүн амын 70 хүртэл хувьд хүргэх;
5 2016 оноос гео байнгын байршилтай зайнаас тандах оптикийн буюу радиолокацийн бага оврын, хямд төсөр хиймэл дагуулын систем бий болгож, геодези, зураг зүй, цаг уур, байгаль орчны хяналт, хөдөө аж ахуй, гамшгийн, аюулгүй байдал, батлан хамгаалах болон онц байдлын нөхцөлд сансрын зураглалыг ашиглах;
6 2016 оноос сансрын холбооны шинэ үеийн хэт бага оврын, олон талын зориулалттай, бүрэн тоон технологийн, гео байнгын байршилтай хиймэл дагуул хөөргөх;
7 2021 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 95 хүртэл хувьд суурин болон хөдөлгөөнт хэлбэрээр мэдээлэл, харилцааны технологийн үйлчилгээг хүн бүр хүлээн авах боломжийг бүрдүүлэх;
8 программ хангамжийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх.
Төрийн байгууллагуудын мэдээлэл