ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Нэмэгдсэн: 2013-06-09 19:26:24

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний ХШҮГ-ын авто техникийн хяналтын албанаас нийт цэргийн анги, байгууллага, салбаруудад явуулдаг“ Тээврийн хэрэгслийн тооллого, техникийн хэрэгслийн хяналтын үзлэг” энэ сарын 3-наас 90 хоногийн хугацаатайгаар явагдаж эхэллээ. БХИС-аас тус үзлэгийн гараа эхэлсэн юм. Шалгалтын хуваарь, батламж бүх анги, салбаруудад тараагджээ. “ЗЦГ, Тээврийн оношилгооны газраас тээврийн хэрэгсэлд тавигдах стандартыг боловсруулж, бүх жолооч нарт хүргэсэн. Стандартын шаардлагын дагуу үзлэг, шалгалтаа явуулж, зөрчил дутагдлыг илрүүлэхэд анхаарч байна” хэмээн ХШҮГ-ын авто техникийн хяналтын албаны дарга, дэд хурандаа Ц.Энхтөр хэлсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл