ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ:

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах, Төрийн захиргааны болон цэргийн байгууллагуудад цэргийн бодлого төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

ЗХЖШ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

  1. Монгол Улсын Зэвсэгт хүчнийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангаж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх
  2. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг цэргийн мэргэжлийн зөвлөмжөөр хангах
  3. Төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн байгууллагад цэргийн бодлого, төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлэх

ЗХЖШ-ЫН АЛСЫН ХАРАА

Өөрийн боловсон хүчний чадавхийн өсөлт, технологийн шинэчлэлээр дамжуулан улс орныхоо хэмжээнд цэргийн удирдлагын тэргүүлэх байгууллага болж, үйл ажиллагаагаараа дэлхийн хөгжингүй орнуудын жишигт хүрэхийг эрмэлзэнэ.


Төрийн байгууллагуудын мэдээлэл