Говийн бүсийн бага ангийн багш нарын сургалт, зөвлөгөөн манай аймагт болж байна.

Нэмэгдсэн: 2013-11-12 11:55:20

Говийн бүсийн бага ангийн багш нарын сургалт, зөвлөгөөн манай аймагт болж байна.

“Боловсролын шинэчлэлийн чанарыг дээшлүүлэх нь ” сэдвээр Говийн бүсийн аймгуудын бага ангийн багш нарын сургалт, зөвлөгөөн Говьсүмбэр аймагт болж байна. Энэ арга хэмжээнд бүх бага ангийн багш нар, Багшийн Хөгжлийн Институдын сургагч багш нар оролцож ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын шинэчлэсэн хөтөлбөрийн хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцаж, харилцан туршлага солилцон, номын дуу сонсож байна. Уг зөвлөгөөнийг Монгол улсын Боловсролын яам, Багшийн Хөгжлийн Институд, Говьсүмбэр аймгийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл