“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага – Говь-Алтай аймагт” олон талт анхдугаар Чуулган

Нэмэгдсэн: 2013-06-13 11:50:26

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага – Говь-Алтай аймагт” олон талт анхдугаар Чуулган

 “ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧЛАГА – ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ” ОЛОН ТАЛТ АНХДУГААР ЧУУЛГАН

2013.06.07                                                      Алтай хот
  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Т.Блэйр санаачлан, байгалийн нөөц баялагаасаа ихээхэн хамааралтай төдийгүй нээлттэй, ардчилсан, сайн засаглалыг бий болгох зорилго бүхий 40 шахам улс орон хэрэгжүүлж буй Олборлох үйлдвэрлэлийн илтод байдлын санаачлагад (Цаашид ОҮИТБСгэх) Монгол Улсын Засгийн газар 2006 онд нэгдэн орж 6 удаагийн тайлан гаргаснаар улсын төсвийн татварын орлогын 30-54 хувийг ил тод нээлттэй болгож, түүнд олон нийтийн хяналт тавих оролцооны боломжийг өргөжүүлж өгснийг чуулганд оролцогчид онцлон сайшааж байна.

  Олборлох үйлдвэрлэл, ялангуяа уулуурхайн салбар аймгийн эдийн засгийн гол салбар болж байгааг чуулганд оролцогч талууд хүлээн зөвшөөрөхийн хамт энэ салбарын үр өгөөжийг орон нутгийн тогтвортой хөгжилд илүү нэмэгдүүлэх, үүний тулд салбарын төлбөр орлогын болон тусгай зөвшөөрөл түүний олгох үе шат, гэрээнүүд түүний үйл явц бүхий л үе шатандаа ил тод нээлттэй байх шаардлагатайг санал нэгтэй дэмжиж байна.

  “ОҮИТБС-Говь-Алтай аймагт”
анхдугаар чуулганд оролцогч талууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг дэмжих, олборлох салбарыг нээлттэй, тунгалаг болгох нийтлэг зорилгын дор санал нэгдлээ.

  Төрийн байгууллагууд болон олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын үйл ажиллагааг үр нөлөөтэй хянах, уул уурхайн салбарыг авилгалаас хамгаалах, байгалийн баялгийн орлогын оновчтой, үр ашигтай зарцуулалтыг бий болгох чухал арга зам нь гагцхүү Ил тод байдлыг хангах явдал гэж үзээд аймгийн түвшинд ОҮИТБС-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоотой, нээлттэй хэлэлцүүлгийг уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулж байхаар тогтлоо.

  "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад оролцогч талуудад дараахь зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  Аймгийн ОҮИТБС-ын гурван талын тэгш оролцоот дэд зөвлөлд:
1.ОҮИТБС-ын үндсэн шаардлага, ЗГ-ын тогтоолын дагуу төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоотой ОҮИТБС-ын аймгийн дэд зөвлөлийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө гаргаж ажиллах
2.ОҮИТБС-ын ОУ-ын стандартыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд нэн даруй идэвхи гаргаж ажиллах. Аймгийн нутаг дэвсгэр дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг ОҮИТБС-ын тайланд бүрэн хамруулахдаа төсөл бүрээр тайлагнуулахад анхаарах
3.Аймгийн хэмжээнд олборлох салбарт байгуулсан гэрээнүүд түүний өөрчлөлтүүдийн хамттухай бүр ил тод нээлттэй болгож хэвших
4.Аймагтаа ОҮИТБС-ын мэдээллийн төвийг Ажлын албатай хамтран байгуулах
5.Дэд зөвлөлд ажиллах ИНБ-уудын бие даан, хараат бусаар үр дүнтэй ажиллах бололцоог бүрэн хангаж ажиллах
6.Аймгийн хэмжээний ОҮИТБС-ын хүрээнд ил тод болсон мэдээллийг олон нийт иргэдэд хүргэх, түгээн сурталчилах ажиллагааг сум, аймгийн түвшинд зохион байгуулж хэвших

  Говь-Алтай аймгийн төрийн захиргааны байгууллагуудад:
1.Аймаг, сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй олборлох компаниудын ОҮИТБС-ын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
2.ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх талаар гарсан ОУ-ын стандарт, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангаж ажиллах
3.ОҮИТБС-ын хүрээнд гарсан тайлангуудыг сум, багийн түвшинд олон талуудын оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулж хэвших
4.ОҮИТБС-ын тайланг олон нийтэд түгээн сурталчилах, иргэдийн оролцох бололцоог бүх талаар дэмжих

  Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч компаниудад:
1.Олборлох салбар бизнесийн үйл ажиллагааныхаа гол гол мэдээллийг олон нийтэд ил болгосноор нийгэм дэх үнэлэмж нааштайгаар өөрчлөгдөх төдийгүй уг салбарт урт удаан хугацаанд үйл ажиллагаа эрхлэх, тогтвортой хөгжих нөхцөл бүрдүүлэхийг зөвлөж байна.
2.Засгийн газрын байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцэл, авсан лиценз, зөвшөөрлийн талаархи мэдээллээ олон нийтэд нээлттэй танилцуулж байхыг санал болгож байна.
3.Жилийн хугацаанд олсонашиг, орлого, төсөвт төлсөн татвар хураамжийн тухай мэдээллээ хараат бус аудитын дүгнэлтээр баталгаажуулан ил тод тайлагнан нийтлүүлж, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй хүргэж хэвших шаардлага тавигдаж байгааг хэрэгжүүлэх
4.Хоёр түүнээс дээш салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд болон хэд хэдэн тусгай зөвшөөрөлтэй компаниуд төсөл бүрээр ОҮИТБС-ын тайлангаа гаргадаг шаардлагыг хэрэгжүүлэх

  Иргэд, ИНБ-ынханд:
1.Аймгийн дэд зөвлөлд оролцож ажиллаж байгаа байгууллагууд иргэний нийгмийн байрь сууриа илэрхийлж идэвхитэй, тууштай хараат бус ажиллах.
2.Аймаг, сумын түвшинд ОҮИТБС-ын хүрээнд гарсан тайлан, гэрээний ил тод байдал, тусгай зөвшөөрлийн мэдээллийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлгийг өөрийн талаас санаачилж болон талуудтай хамтран зохион байгуулж иргэдийг манлайлан оролцох
3.Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтэд бодитой хувь нэмрээ оруулж, үгээ зоригтой хэлж, хяналтаа чанд тавихыг нийт иргэдэд зөвлөж байна.

  Хэвлэл мэдээллийн байгууллагад:
1.Олборлох салбарын ил тод байдлыг хангахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид онцгой үүрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчдэд аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын олон нийтэд дэлгэхээс зайлсхийж байгаа чухал мэдээллүүдийг эрэн сурвалжилж ил тод болгон чөлөөтэй, бодитой мэдээлэлд үндэслэн нийтэлж нэвтрүүлж байхыг зөвлөж байна.

 ЧУУЛГАНД ОРОЛЦОГЧ ОЛОН ТАЛ

 








 --- o0o ---
 
Төрийн байгууллагуудын мэдээлэл