Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын “ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” зохион байгуулав.

Нэмэгдсэн: 2013-06-01 16:28:55

 

  “Гал голомт хөдөлгөөн”-ий Говь-Алтай аймгийн салбар хүрээ, Есөнбулаг сумын ЗДТГ-тай хамтран Есөнбулаг сумын “ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН” 2013 оны 5 сарын 14-нд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд Есөнбулаг сумын 33 залуу гэр бүлийн 66 залуус оролцлоо.

  Зөвлөгөөний зорилго нь  залуу гэр бүлүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлд суурилсан хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн үнэ цэнэ, өрхийн төсөв, хүүхдийн хүмүүжлийн талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийн асуудлаар тэдний үзэл бодлыг сонсох байв.
  Тус зөвлөгөөнийг НҮБ-ийн Хүн амын сангийн төслийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн бөгөөд Есөнбулаг сумын ЗДТГ, “Гал голомт хөдөлгөөн” ТББ, Аймгийн Хүүхэд Гэр бүлийн Хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Есөнбулаг сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, Ахмад багш нарын холбоо ТББ хамтран зохион байгууллаа.

  Зөвлөгөөний Есөнбулаг сумын зсаг дарга Ж. Ганбат нээж, АЗДТГ-ын Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга С. Цагаанбаатар хүрэлцэн ирж залуу гэр бүлийн зөвлөгөөнд оролцогсдод баяр хүргэж үг хэлэв. Аймгийн хүүхэд гэр бүлийн хэлтсийн дарга М. Эрдэнэбилэг гэр бүл хүүхдийн хүмүүжлийн талаар төрөөс барьж байгаа бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

  Зөвлөгөөнөөр гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр Есөнбулаг сумын ЗДТГ-ын дарга Г. Ундармаа, НҮЭМ, гэр бүл төлөвлөлт сэдвээр “Өсвөр үе ирээдүйн босго” төвийн багш Дашдаваа, гэр бүлд суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэр бүлийн зөв зохистой хооллолт сэдвээр Ахмад багш нарын холбооны тэргүүн Л. Цэрмаа, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо сэдвээр Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Д. Болормаа, нярай асаргаа сувилгаа сэдвээр нэгдсэн эмнэлгийн нярайн их эмч Жаргахсайхан нар хичээл заав.

  Түүнчлэн АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Ива, Бритни, Лав нар Америкийн залуу гэр бүлийн онцлог, гэр бүлээ хэрхэн төлөвлөдөг талаар сонирхолтой мэдээлэл хийж залуучуудын сонирхсон асуултад хариуллаа. Эдний дундаас аймгийн ЖДҮ-ийг дэмжих Инкубатор төвд ажиллаж байгаа мэргэжилтэн Бритни өөрийн амьдралын туршлага тухайлбал эхнэр, нөхөр бүх зүйлд эрх тэгш оролцож, гэр бүлийн зардлуудыг тэнцүү хувааж төлдөг, гэрийн ажлаа хуваарилаж хийдэг, сургуулиа төгсөж тодорхой зэрэг цолтой болж, ажлын байртай болсоны дараа хүүхэд гаргахад анхаарна гэж ярисан нь оролцогсдын сонирхолыг ихэд татлаа.  

  Зөвлөгөөнд оролцогсод Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлуудаар 4 багт хуваагдан төрөөс болон өөрсдийн хүчээр хийх ажлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн дасгал ажиллалаа.

  Залуучууд НҮЭМ, гэр бүл төлөвлөлт, хүүхдээ асрах, хүмүүжүүлэхэд хэрхэн оролцох, өрхийн төсвийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж дээрх сэдвүүд болон бусад залуучуудын хөгжлийн асуудал хөдөлмөр эрхлэлт, орлогоо нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж төрийн ОУБ-ын зүгээс залуучуудыг дэмжсэн дараах ажлуудыг зохион байгуулахыг хүсч байгаагаа илэрхийлсэнийг өөрсдийн хүчээр хийж боломжтой ажлууыдн талаар хэлэлцлээ. Үүнд:
Сэдэв
Асуудал
Хэрхэн шийдвэрлэх
Залуучууд өөрсдөө юу хийх?
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт

1.  Залуучуудын НҮЭМ –ийн мэдлэг маш сул

2.  Залуу гэр бүлийн өрхийн орлого бага

·  ЕБС-д НҮЭМ-ийн сургагч багш нар бэлтгэх

·  Төрсөн эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх

·  Гэр бүл төлөвлөлт, НҮЭМ-ийн талаарх сургалт сурталчилгааг хүртээмжтэй болгох

·  Гэр бүлийн хүрээндээ НҮЭМ-ийн талаар нээлттэй яридаг байх

·  Гэр бүлээ төлөвлөж сурах

Гэр бүлийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх

1.  Хорт зуршил

2.  Ажилгүйдэл

3.  Гэр бүлийн боловсрол, төлөвлөлт муу

4.  Уламжлал ёс заншил алдагдаж байна.

5.  Эрх тэгш бус байдал

6.  Төрийн бодлого дэмжлэг байхгүй.

·  Хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг байх

·  Гэр бүлийн боловсролыг системтэй олгох

·  Зөвлөгөө өгөх төвүүд байгуулах

·  Хорт зуршлаас ангид байх

·  Бие биеэ хүндэтгэж байх

·  Ес заншлаа судлах

·  Боломжуудыг эрж хайх, эрэл хайгуул хийх

·  Ном сайн унших

Залуучуудын хөгжлийн асуудлууд

1.  Дээд сургууль төгссөн залуучуудын боловсрол өнөөгийн ажлын байранд дээр тавьж байгаа шаардлага хангадаггүй, залуучуудын сэтгэлгээ ядуу, боловсролын тогтолцоо муу байна. 

2.  Төрийн албанд ороход тавьж байгаа шаардлага хэт өндөр, хэт явцуу.

3.  Залуучууд ажил голдог бас гологддог.

4.  Баар, цэнгээний газраас өөр залууучууд чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй өнгөрүүлэх газаргүй.

5.  Бага насны хүүхдийн ясли байхгүй.

6.  Ажлын байр ховор

·  Залуучуудад ирээдүйд эзэмших мэргэжлийн талаар зөвлөгөө өгдөг төвтэй байх

·  Цэцэрлэгийн болон бага ангийн багшийн элсэлт, сонгон шалгаруулалтыг сайжруулах

·  Шинээр төгсч ирж байгаа залуучуудыг ажлын байран дээр шударга өрсөлдөх боломжоор хангах

·  Хөдөө эсвэл аль нэг байгууллагад ажилаж байгаа залуучуудыг сэлгэж ажиллуулах

·  Бага хүүтэй зээл олгох, барьцаа батлан даах

·  Залуучуудыг дэмжих сан бий болгох

·  Залуучуудыг олноор хамруулсан сургалт зөвлөгөөн хийх

·  Төр засаг, аймаг орон нутгаас залуучуудын асуудлыг анхааралдаа авч дэмжих бодлоготой болох

·  Нийгмийн идэвхтэй байх

·  Өөрийгөө мэргэжлийн болон хувь хүний хувьд өндөр түвшинд бэлтгэх

·  Төсөл хөтөлбөр санаачлах

·  Залуучуудын холбоог сэргээх, идэвхжүүлэх, өөрсдөө санаачилгатай байх

    Зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотод болох Залуучуудын үндэсний чуулганд оролцох төлөөлөгчдийг нээлттэй саналд хурааж сонголоо. Үндэсний чуулганд Хантайшир эрдэм цогцолборын багш Б. Цэцэгбадам, хувиараа бизнес эрхлэгч Г. Хосбаяр, нэгдсэн эмнэлгийн шүдний их эмч Г.Батбаяр нарыг сонголоо. Эдгээр залуус зөвлөгөөний үеэр дэвшүүлсэн санал, уриалгыг Говь-Алтай аймгийн залуучуудын дуу хоолой болгон хүргэхээр боллоо.
 

Мэдээлэл бэлтгэсэн “Гал голомт хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Г. Мөнх-Эрдэнэ

Төрийн байгууллагуудын мэдээлэл