Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдав

Нэмэгдсэн: 2015-09-08 08:08:41

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалахын Их сургууль, Батлан хамгаалахын Эрдэм Шинжилгээний хүрээлэн, судалгааны байгууллагуудтай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “Чөлөөлөх дайн 70 жил: Түүх, сургамж” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд зохион байгууллаа.

Тус хуралд Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын дарга, доктор, дэд профессор Д.Авирмэд “Чөлөөлөгдөж ирэгсдийн хувь заяаны асуудал” сэдвээр, тус архивын судлаач, докторант Б.Эрдэнэбилэг “Чөлөөлөх дайнаар Монголд олзлогдсон япон цэргүүдийн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл