Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Шилдэг илтгэлийг шалгарууллаа

Нэмэгдсэн: 2015-12-07 11:01:34

Шилдэг илтгэлийг шалгарууллаа

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч байгуулагдсаны 75 жилийн ойг угтах ажлын хүрээнд албан хаагчдын дунд зарлаад байсан шилдэг илтгэлийн уралдааныг өнөөдөр дүгнэж, шалгарууллаа.

Уралдаанд орон нутаг, төв, нийслэлийн салбар нэгжид ажиллаж байгаа 20 гаруй албан хаагч өөрсдийн ажиллаж буй салбар нэгж, түүний хүрээнд тулгамдаж байгаа асуудлын хүрээнд илтгэл бичиж ирүүлснээс Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Халиун сумын улсын бүртгэгч С.Чинзоригийн “Орон нутагт иргэний бүртгэлийг зохион байгуулах арга, тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр бичсэн илтгэл тэргүүн байрт шалгарав.

Харин Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнийн бичсэн “Улсын бүртгэлийн ажилтны ёс зүйн асуудал өөрчлөлтийн хандлага” илтгэл хоёрдугаар байр эзэлсэн бол  Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч У.Мөнхцэцэг “Төрийн бус байгууллагын бүртгэл, түүний эрх зүйн орчинд хийсэн судалгаа” илтгэлээр гуравдугаар байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, улсын бүртгэлийн үйл ажиллагааг сурталчлах, албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэргүүн туршлагыг судалж нэвтрүүлэх зорилго бүхий энэхүү илтгэлийн уралдаан ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

Илтгэлийн уралдаанд идэвхитэй оролцсон нийт албан хаагч нартаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Санал болгож байна
2015-12-07 11:02:54

Мэндчилгээ

Төрийн байгууллагуудын мэдээлэл