МОНГОЛ УЛСАД ГААЛИЙН АЛБА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 101 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ !

Нэмэгдсэн: 2013-10-21 10:59:04

 

Монгол улсын гаалийн алба хөгжсөн 101 жилийн түүхэнд үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, улс орныхоо сан хөмрөгийг арвижуулах нөр их үйлсийн эзэд болсон үе үеийн гаальчиддаачин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье!

Даяарчлалын өнөө үед  гаалийн хилийн аюулгүй байдлыг хангах, хууль бус бараа эргэлтийг хянах, улс дамнасан эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглан цахим гаалийг хөгжүүлэхэд гаальчид сэтгэл зүтгэлээрээ зүтгэж тодорхой амжилтанд хүрсэн.

Төр түмнийхээ төлөөэнэхүү хариуцлагатай албанд цаг наргүй зүтгэж буй зорилгонэгт та бүхэндээ өргөсөн тангарагтаа чин үнэнч байж,төрийн сүлдээ гийх наран мэт өргөн  Монгол улсын дарханхилийн эдийн засгийн манаанд эвийн загас мэт сонор сэрэмжтэйбайж эцэс төгсгөлгүй мандан бадарч байхын ерөөлийг дэвшүүлжажил хөдөлмөрийн өндөр амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.
Төрийн байгууллагуудын мэдээлэл