ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА

Гаалийн байгууллага, түүний  үйл ажиллагааны зарчим

·  Гаалийн байгууллага нь Монгол Улсын гаалийн хууль тогтоомжийн биелэлтийг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага  мөн.

·  Гаалийн байгууллага нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, мэргэшсэн байх, доод шатны гаалийн байгууллага нь дээд шатны гаалийн байгууллагын хууль ёсны шийдвэрт захирагдах зарчмыг удирдлага болгоно.


Гаалийн байгууллагын гүйцэтгэх үндсэн үүрэг

·  Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

·  Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;

·  Гаалийн бүрдүүлэлт хийж гаалийн болон бусад татвар, хураамжийг ногдуулах, хураах, албадан хураах, тэдгээрт хяналт тавих;

·  Гаалийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, хамгаалах;

·  Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээлэл гаргах;

·  Гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;

·  Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх;

·  Гаалийн байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх;

·  Гаалийн тухай хуульд заасны дагуу оюуны өмчийн эрхийг хамгаалах.


Гаалийн байгууллагын эрх

·  Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн зорилгоор мэдээлэл, бичиг баримт шаардах, шалгах;

·  Өөрийн тээврийн болон холбооны хэрэгслийг ашиглах боломжгүй нөхцөл, байдлын үед бусдын тээврийн болон холбооны хэрэгсэл ашиглах;

·  Гаалийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах;

·  Хууль тогтоомжид заасан бусад эрх.

Төрийн байгууллагуудын мэдээлэл