“Үндэсний бичиг үсгийн баяр” өргөн дэлгэр боллоо

Нэмэгдсэн: 2017-04-24 15:18:48

 “Үндэсний бичиг үсгийн баяр” өргөн дэлгэр боллоо

 “Үндэсний бичиг үсгийн баяр” аймгийн хэмжээнд өргөн цар хүрээтэй, амжилттай болж өнгөрлөө. Гурван өдөр үргэлжилсэн баярын үйл ажиллагаанд боловсрол соёлын байгууллагууд идэвхтэй оролцон, 1485 сурагч хүүхдүүд хамрагдлаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 300 гаруй төрийн албан хаагчдад Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, БСУГ-аас МУБИС-тай хамтран монгол хэл уран зохиолын 50 багшид сургалт зохион байгуулж, “Монгол бичгийн бийрэн бичлэг” сургалтыг 80 гаруй сонирхогч иргэдийг хамруулан үнэ төлбөргүй явууллаа. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сан “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан “Миний монгол бичиг”, “Эх хэл, бичиг соёл”, “Монгол уран зохиолын дээж зуун билиг оршвой” зохиолууд, аймгийн анхны Чойбалсан сонин, хүмүүн бичиг, эх хэл бичиг сэтгүүлээс бүрдсэн 100 орчим бүтээлийн үзэсгэлэнг гарган сурталчилсан байна. Мөн аймгийн музей “Хичээнгүй бичигтэн” уралдаан, Төв номын сан болон "Эрдмийн далай" цогцолбор сургууль хамтран “Хурдан уншигч” уралдааныг зохион явуулж, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Б.Нямхүү монгол бичгээр 1 минутанд 278 үг уншиж тэргүүн байр эзлэв.
Эрдмийн далай цогцолбор сургуулиас зохион явуулсан “Их сорилго” монгол бичгийн анги хамт олны анхдугаар уралдаан болж, Сайхан-Овоо, Дэрэн, Сайнцагаан сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 6-12 ангийн сурагчид амжилттай оролцлоо. Мөн тэмцээнд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцсон шилдэг багшаар 1-р байранд Ц.Цэвэлмаа, 2-р байранд Ц.Мөнгөнчимэг, 3-р байранд О.Норжмаа нар шалгарч, Шилдэг сургуулиар лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургууль шалгарлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл