Нийгмийн салбарын 88 удирдах ажилтан мэргэжил дээшлүүллээ

Нэмэгдсэн: 2017-04-24 15:08:27

Нийгмийн салбарын 88 удирдах ажилтан мэргэжил дээшлүүллээ

 Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн санаачилгаар Монгол Улсын Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын Академитай хамтран “Манлайллын ёс зүй” сэдэвт 16 цагийн сургалтыг 4-р сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтанд аймгийн нийгмийн салбарын 88 удирдах ажилтан хамрагдсан бөгөөд уг арга хэмжээг цаашид жил бүр шаталсан хэлбэрээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. “Манлайллын ёс зүй” сургалтыг “Байгууллагын хөгжил төлөвлөлт”, “Манлайлал багийн удирдлага”, болон “Удирдах эв дүй”, “Нийгмийн салбарын байгууллагын алсын хараа, эрхэм зорилго боловсруулах арга зүй” сэдвүүдээр зохион байгуулж, оролцогч бүрт мэргэжил дээшлүүлсэн үнэмлэхийг гардууллаа.
Сургалтанд оролцогчид УИХ-ын гишүүн Б.Наранхүүд хүсэлт гаргасны дагуу Төрийн ордонд айлчлан, Төрийн ордон, УИХ-ын түүх, өнөөгийн байдалтай танилцан үдийн зоог барьж, УИХ-ын гишүүний гарын бэлэг хүртэн, БСШУСЯ болон ХНХЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл