ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ СҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ

Нэмэгдсэн: 2015-11-04 11:31:56

ДОРНОГОВЬ АЙМГИЙН МАЛ СҮРГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ

 

Манай аймагт ирэх өвөл 3777 малчин өрхийн 1.850.0 мянга орчим толгой мал өвөлжихөөс 10 сумын 164 өрхийн 131.9 толгой мал зэргэлдээ сумдын нутагт, хилийн зурваст 6 сумын 137 өрхийн 76.2 мянган мал, өөр аймгийн нутагт 6 сумын 47 өрхийн 25.6 мал отроор өвөлжүүлэх зохион байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд одоогоор Дундговь, Говьсүмбэр аймгийн 16 өрхийн 12.7 мянган мал манай аймагт намаржиж байна.

Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор тус аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, Сумдын нөөцөд 700 тн өвс, 350 тн тэжээл бэлтгэх даалгавартай бөгөөд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 536.3 тн өвс, 39.8 тн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 100 хувь, сумдын аюулгүйн нөөцийг 76.6 хувьтай бүрдүүлээд байна.

Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгуудын хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулан татан авах ажил хийгдэж байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцийн эрсдлийн санд нийт 29.6 сая төгрөг байгаагаас Аймгийн малчдад туслах санд 4.6 сая төгрөг, сумдын мал хамгаалах санд 25.0 сая төгрөгний мөнгөн хуримтлалтай байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл