Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

Нэмэгдсэн: 2013-05-30 17:59:27

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа


ХуралАймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Петро Чайна Тамсаг Монгол” ХХК-ний Монгол ажилчдын ажил хаялтын талаар нээлттэй хуралдлаа.

“ДАТАМО” ХХК-ийн удирдлагуудад  тус компанийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооноос цалин хөлсөө 50 хувиар нэмэгдүүлэх, ажлын хоногоо 30:14 болгох, Компанийн удирдлагад үйлдвэрчний эвлэлийн төлөөллийг оруулах, ажилчдыг ажлаас халах, чөлөөлөхдөө үйлдвэрчний эвлэлийн хороотой зөвшилцөх, ажилчдыг жилд 1 удаа эмнэлгийн үзлэгт оруулах, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар сургалтыг Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран явуулах зэрэг асуудлуудыг тавьсан боловч уг асуудлыг одоог хүртэл шийдвэрлээгүй нь ажил хаялтын гол шалтгаан нь болсон байна.

Ажил хаялт зохион байгуулсан Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хандсан асуудлыг хэлэлцэж, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллаж байгаа орон нутгийн ажилчдын эрх ашгийг хамгаалах нь зөв гэж шийдвэрий гаргажээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл