Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт

Нэмэгдсэн: 2013-05-30 17:57:51

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт


IMG_5912Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж 05 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан нисэх онгоцны буудалд буулаа. Ерөнхийлөгчийг дагалдан Тэргүүн хадагтай Х.Болормаа, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, БОНХЯ сайд С.Оюун, УИХ-ын гишүүн М.Зоригт, “Сонгдо” эмнэлэгийн захирал Б.Болдсайхан эмч, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс иржээ. Ерөнхийлөгч Монгол дайчдын хөшөөнд 15 цагт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн 16 цагаас Дорнод бөхийн өргөөнөө иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсэн юм. Үргэлжлүүлэн 18 цагт Дорнод дээд сургууль, Политекникийн коллеж, МСҮТ-ийн оюутнуудтай уулзалт зохион байгуулж 05 дугаар сарын 23-ны өглөө Сүхбаатар аймгийн зүг жолоо заллаа.

Төрийн байгууллагуудын мэдээлэл